Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Сүхбаатарын талбай дээрх шинэ жилийн бүтээн байгуулалт эвдэрч, сүйтэх эрсдэлтэй байна

Сүхбаатарын талбай дээрх шинэ жилийн бүтээн байгуулалт эвдэрч, сүйтэх эрсдэлтэй байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Green Fest” арга хэмжээ 12-р сарын 1-нээс 12-р сарын 31 хооронд үргэлжилнэ .

Энэхүү арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  City of nomads,  Orgil Media Мөнгөн Цой ХХК  болон Нэгдсэн үндэстний байгууллагууд хамтран зохион  байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд “Дулаахан өвөл” асар, хуучин номоо сольж унших “Номын өргөө”, ногоон хүслээ бичиж үлдээх “Хүслийн самбар” гээд олон хэсэг үйлчилгээ гаргахаар бэлтгэж байгааг зохион байгуулагчид мэдэгдсэн.

Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн хоёр талаар нийт 16 ширхэг гацуур байрлуулсан юм. Мөн насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, мөсөн баримлуудыг хийж байгаа.

 Тэгвэл энэхүү арга хэмжээтэй давхцан Сүхбаатарын талбайд “нүүрсний хулгайчид” гэх хүмүүсийн  нэрсийг ил зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Олноороо цугласан жагсагчид Сүхбаатарын талбайд шинэ жилийн үйл ажиллагаанд зориулж бүтээн байгуулсан мөсөн хотхон, гацуур зэргийг эвдэж сүйтгэвэл хэн хариуцлагыг  хүлээх вэ?  Жагсаалын улмаас эвдэрч, гэмтэх магадлалтай байна. Хэрэв дахин засах шаардлага гаргавал хаанаас төсөв, хөрөнгийг гаргах вэ?

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)