Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.05.17

Ч.Номин сайдын "солиотой" пиар

Ч.Номин сайдын "солиотой" пиар

Сонгууль дөхөж, улстөрчдийн солиорол эхэлж байна. Түүнийг нь ч бид эгдүүцэн ажиглаж буй. Саяхан л гэхэд Соёлын сайд Ч.Номин "солиотой" пиао хийж, хүүхдүүдээр бамбайлан олон нийтээс оноо авахаар санаархсан байх юм.
Тодруулбал, өнгөрсөн Ням гарагт СХД-ийн хүүхдүүдэд үнэгүй жүжгийн тасалбар тарааж, жүжиг үзэж сонирхохоор ирсэн багачуудад Соёлын сайдын ажлын тайлан сэтгүүлийг тараажээ.
Нэг ёсондоо 27 жилийн дараа үүд хаалгаа нээсэн Хүүхэд, залуучуудын театр, хүүхдийн гэнэн цагаан сэтгэлийг ашиглаж хатагтай Ч.Номин шоу хийчхэв үү дээ гээд дүгнэхэд хилс болохгүй. 
Улс төр, пиар хийж болно оо. Гэхдээ үүндээ хүүхдүүдийг хутгах нь хэр ёс зүйтэй вэ гэдэг л анхаарал татна. Ч.Номин сайд эцгийн бэлээр төрийн суудалд заларч, 4 жил "эрхэлсэн". Харин дорвитой зүтгэл үзүүлсэн эсэхийг салбарынхан нь шүүх биз.
Ямартай ч Ч.Номин сайд УИХ-ын гишүүн болохоор ухаан сөхөөгүй л "улайрч" байгаа бололтой юм. Үйлдлээс нь харагдаад байна. Өрөвдмөөр ч юм аа даа...

Д.Сүрэн
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)