Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.17

"Гутал" Ч.Ундрамын "дууль" үргэлжилсээр...

"Гутал" Ч.Ундрамын "дууль" үргэлжилсээр...

УИХ-ын гишүүн Ч.Ундрам биднийгээ уулга алдуулж, “хөгжөөсөөр” байна.

Гишүүний хүндэт алдрыг гал тогоондоо “дур хүслийнхээ золионд” хөөдөж, эцэст нь түмний зүхэл, өрөөсөн гуталтай л үлдсэн тэрбээр дараагийн сонгуульд нахина гээд л зүтгэж  байгаа сурагтай.

Улстөрчийн хувьд ёс зүйг тун сайн баримтлагч аа, ерөөс гал тогооны минь асуудал кареертай маань огт хамаагүй ээ гэж элдэвлэн “мугуйдлах” түүнийг Сэлэнгэчүүд дахин “гялтайлгах” нь юу л бол.

Залуу арслан Б.Орхонбаярт амласан байраа өгөөгүй атал, Сэлэнгээр баахан дагуулан явж “сэвхийтэл” пиар хийсэн гэх.  Тэр төрийн албан хаагчдыг хувиасаа “хөнгөлттэй үнээр”  орон сууцжуулна хэмээн том том “үсэрч”, сонгуулийн хууль илтэд зөрчин, “хуйсагнаж ч” үзэгдсэн.

Зайтай “амраг” Д.Заяабаатарыгаа ядаж хаана томилуулж “шагнаснаа” ч олонд тайлагна л даа, сонирхол татам байна.

Ч.Ундрам гишүүн ээ, одоо боль оо. Улс төвхнүүлнэ гэж “шившиглэхийнхээ” оронд гал тогооны асуудлын үнэн худлаа нэг мөр  цэгцэлж, гал голомтоо ариун байлгахуйн тал дээр анхаар, суралц.

Ганц нэг гадуур явж, эгэл ардын амьдралтай ч танилц. Тавин мянган төгрөгөөр ганц өндөг, ганц талх авна аа гээд хээв нэг ярьж байгааг чинь хэвлэлүүд бас л онцолчихож.

Гайхлаа шүү гишүүнээ, дахиад битгий сенсаци тариарай. “Гал тогоонд үлдээсэн гутлын эзэнтэй” жиг жуг болсон “паянгийнхаа ачаар” та энэ парламентийн “од” гишүүн болсон,

Олноо зүстэй л үлдлээ, одоо хангалттай. Улны бид чинь таниар дахиж “доромжлуулмааргүй” байна.

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)