Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

О.Амартүвшин: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг баталснаар хувийн хэвшлийн эрх ашиг хангагдана

О.Амартүвшин: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг баталснаар хувийн хэвшлийн эрх ашиг хангагдана

  Эдийн засгийн байнгын хороогоор Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаару удахгүй хэлэлцэнэ.

Энэ хуулийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингээс тодрууллаа. Тэрбээр, “2021 оны намрын чуулганаар Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын хуулийг Х.Ганхуяг тэргүүтэй УИХ-ын гишүүд өргөн барьсан. Ийнхүү 2022 оны хаврын чуулганаар тус хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан байсан боловч өнөөдрийн үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж хойшлогдон, намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудал яригдана.

Бусад улс оронд танхим гэдэг байгууллага үүсэж бий болоод 400 гаруй жил болсон. Танхим бол дэлхийн улс орнуудад бизнесийн хамгийн гол шүхэр байгууллага байдаг. Бүх хувийн хэвшил, бизнесийг өөрийн эгнээнд нэгтгэдэг.

Хамгийн гол нь зөв хамтын ажиллагаа, салбар хоорондын болон өөрөө өөрийгөө удирдахыг дэмжсэн хуулийн төсөл байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэлтэй 24 мянган төрийн бус байгууллага байна. Үүн дотроос бизнестэй холбоотой 3500 орчим мэргэжлийн холбоод бий. Эдгээр холбоод хоорондоо зөв уялдаж ажиллаж чадахгүй байна. Хувийн хэвшлийн эрх ашиг хангагдаж байна уу, төлөөлөл хангалттай байгаа эсэх асуудал үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл, компани аж ахуй нэгжийнхээ төлөөлөл болж ажиллах боломжийг уг хуулиар бүрдүүлэх юм” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)