Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Хотын даргын “визний хугацааг” сунгасаар л байх уу?

Хотын даргын “визний хугацааг” сунгасаар л байх уу?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үеэрээ “Ерөнхий сайдаас нэг л зүйл хүсье. Намайг зургаан сарын хугацаатай Хотын даргаар тавиад өг. Би ажиллаж чадахгүй бол өргөдлөө өгөөд өөрөө яваад өгнө. Та хэдэд зовлон болохгүй. Иргэд сонгогчдынхоо нүүрийг ч улайлгахгүй.

Би гурван сарын дотор Уул уурхайн яаманд хариуцлага, сахилга бат, дэг журмыг нэвтрүүлж, өглөөний 08:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл ажилладаг болгосон” хэмээн олон нийтэд “сүр дуулиантай” мэдэгдэж байжээ.

Улмаар эл эрхмийн хүсэл биелэж, зорьсон албан тушаалдаа очоод даруй 2 жилийн нүүрийг үзлээ. Нийслэлчүүдийн “итгэлээр наадаж”, зургаан сарын визээ дөрөв нахин сунгуулж ч дөнгөв.

Хоёр жил гэдэг бага хугацаа биш юм. Тэгвэл энэ хугацаанд эрхэм Хотын дарга маань Нийслэлд чухам юу хийж, юуг өөрчилсөн бол...

Толгойгоо “илүүлж”, томилгоогоо сунгуулах тоймтой гавьяа чухам хаана үйлдсэн бэ?

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)