Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот таван жилийн дараа гэхэд дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангадаг болно

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот таван жилийн дараа гэхэд дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангадаг болно

Ард иргэдийнхээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж буй. Тэгвэл энэхүү хөдөлгөөний нээлт энэ сарын 16-нд Улаанбаатар хотод боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого" сэдэвт илтгэл тавьж, нийслэлээс ирэх таван жилийн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн хүн амыг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хангах талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд танилцууллаа.

Тэрбээр " 2022-2027 оныг хүртэл нийслэл Улаанбаатар хотод төр, хувийн хэвлийн хамтын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн. Үүнд, нийслэлд сүүний чиглэлээр 6655 үнээ байгаа нь сүү боловсруулах үйлдвэрийн 40 хувийг хангаж байгаа юм. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд Сүүний үхрийн фермийн аж ахуйг дэмжиж, сүүний чиглэлийн үнээг 14-15 мянгад хүргэснээр Улаанбаатар хотын хүн амын шингэн сүүний хэрэглээг дотоодоосоо хангана.

Гурилын үйлдвэр зургаа байдаг бөгөөд хүчин чадлын ашиглалт 84.3 хувь байна. Суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд улаанбуудайн чанарыг сайжруулна.

Махны үйлдвэр 45 байдгаас хүчин чадлын ашиглалт 30 хувь байна. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд хөдөө орон нутгаас төрийн бодлогоор хэрэгцээлэх малыг үйлдвэрлэлд нийлүүлэхэд чиглэж ажиллана.

Өндөгний үйлдвэр эрхэлж буй найман аж ахуйн нэгж байдаг бөгөөд 116.2 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 62.5 хувийг хангаж байгаа. Өндөг үйлдвэрлэгчийг 15 тэрбум төгрөгөөр дэмжсэнээр 280 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг болж дотоодын хэрэгцээг 100 хувь хангана.

Газар тариалангийн хувьд нийслэлд 80 гаруй ААН, 449 иргэн 42.4 га талбайд тариалалт хийж, жилд дунджаар 2400 тонн бага тархацтай хүнсний ногоо хураан авдаг байна. Дэвшилтэт технологийн өвлийн болон зуны хүлэмжийг 20 га-аар нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хангах” гэлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)