Хоёронтоо УИХ-ыг толгойлсон Гомбожавын Занданшатар өнөөдөр Ерөнхий сайдаар томилогдоно

Парламентын ардчиллыг энжүүлсэн, хоёронтоо УИХ-ыг толгойлсон Гомбожавын Занданшатар өнөөдөр Ерөнхий сайдаар томилогдоно. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдууд Г.Занданшатарын парламентаас томилогдсон Ерөнхий сайдууд. Л.Оюун-Эрдэнэ нь хамгийн удаан засагласан Ерөнхий сайд болж түүхэнд бичигдэж байна. Төрийн тогтвортой байдал, парламентын ардчиллыг бэхжүүлэх замаар улс гэрийг хэрхэн дэвшитгэж болохыг Г.Занданшатарын үйл хэргээс үзэж болдог.
Эргээд харахад Г.Занданшатар Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалыг толгойлох хамгийн боломжийн, магадгүй энэ үедээ гол хүн үнэхээр байх талтай байна. Ерөнхий сайд парламентын өмнө, төрийн эрх барих дээд байгууллагын буулга, захирамж дор яаж хэрхэн, яаж мэргэжлийн, ямар уялдаа холбоогоор ажиллахын чухлыг Г.Занданшатар хамгийн ойлгосон хүн байх магадтай нь түүний УИХ-ыг хоёр толгойлсон, Засгийн танхимд удаа дараа сайд, Хэрэг эрхлэхийн сайд хийж асан түүхүүдээс тодорч байгааг өдгөө тэмдэглэлтэй.
Өнөөдөр, удахгүй мөдхөн Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдоно. Гагцхүү түүний гол баримтлал Засгийн газар тогтвортой байх явдал билээ. Г.Занданшатар АН-ыг сонголтоор нь алгасан, ИЗНН, ХҮН, Номт эвсэлд буюу эдгээр намын дарга нараар суурь тулхаа хийж Засгаа бүрдүүлэх байх.
Б.Батбаатар, Т.Доржханд хоёр лавтайяа Шадар сайд болох биз. Харин Н.Номтойбаяр Г.Занданшатарын эсрэг өрөгт нилээд тоглосон болохоор хэрхэхийг цаг хугацаа харуулах буй за.
Г.Занданшатарын Засгийн сайдууд дугаарлаж эхэлжээ. Эрдэс баялагын сайд Г.Тэмүүлэн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн,Барилгын сайд Э.Бат-Амгалан,Батлангийн сайд Ц.Идэрбат, Боловролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хүүхэд залуучуудын сайд Ч.Ундрам, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, хот байгуулалтын сайд Г.Дамдинням, эрчим хүчний сайд С.Бямбацогт, Б.Найдалаа хоёрын нэг, хууль зүйн сайд Б.Энхбаяр, Хөдөө аж ахуйн сайд Ц.Сандаг-Очир, цахимын сайд Э.Батшугар, Соёлын сайд Д.Бум-Очир, гадаад харилцааны сайд Х.Булгантуяа, Засгийн хэрэг эрхлэхийн даргаар Н.Учрал дахин томилогдох нигууртай байна.
Ч.СҮРЭН