Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.06.14

Засгаа тогтвортой байлгаж чадахгүй бол Г.Занданшатар зомгол болно

Засгаа тогтвортой байлгаж чадахгүй бол Г.Занданшатар зомгол болно

Г.Занданшатар бяртай юм байна аа. Г.Тэмүүлэнг ер юм болголгүй ганц хавсраад л Ерөнхий сайд дээр гараад ирлээ. Гэхдээ энэ бол нэг хүнийг л ялж байгаа бяр. Одоо жинхэнэ бярыг нь шалгах зүйлс Г.Занданшатарт тулгарна. 

Эдийн засгийн өчнөөн олон сорилт. Шат дараалсан бэрхшээлүүд. Засгийн бүтэц. Ямар сайдуудыг өрж Засгаа бүтээх вэ гээд асуудал их. Гэхдээ түүний бярыг шалгах нэг л үзүүлэлт бий. Энэ бол Засгийн газрын тогтвортой байдал. Засгаа тогтвортой байлгаж чадахгүй бол Г.Занданшатар зомгол болно. 

Түүнийг засгаа хамгаалан бэхлэхэд МАН-ынхан туслахгүй. Угтаа бусад намынхан л тусална. Дархлаа нь болно. Гэвч МАН-ынхан дангаараа засаглана гээд сайрхацгаагаад, бүгд даам гарцгааж байх шиг байна. Их л түргэн унахын дохио доо. 

Г.Занданшатарыг М.Билэгт гэгч хатагтай шатарчин хүн гэжээ. Өвөл болохоор хүйтэн болдог нь үнэн шиг Г.Занданшатар шатарчин хүн л дээ. Гэхдээ тэр одоо жинхэнэ шатарчнаа харуулах болж. Тоо бодно. Хэр удаан засаглаж чадах билээ гэдэг тоо бодно. Тийм шатрын хөлгийн ард сууна. Бэрх дээ. МАН дангаараа засаглавал хожил бараг байхгүй. Г.Занданшатар яадагшуу нүүдэг юм бол доо.

Ч.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)