Л. Оюун-Эрдэнийг Оюун-Эрдэнэ л аварна

Үндэсний баялагын сангийн эрх ашиг аврах учиртай. “Өргөдлөө өг” гэснийг сөрж, “Хариуцлага хүлээ” гэснийг эерүүлж, асуудлыг шийдэх эцсийн цэг УИХ дээр санал хураалгах болж байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудал. Итгэл үзүүлэх гэдэг агуулгаар илээр санал хураах төлөвтэй. Зэрэгцээд, нэг бичлэг гараад ирлээ. Ардын намын бага хурал дотроос нэг нь Л.Оюун-Эрдэнийг үг хэлж байхад нь биччихэж. Үгний нь агуулга бол, эцсээ хүртэл, сүүлдээ хүртэл хамтарсан Засгийн төлөө мачийлт байсан байна. Зүтгээд байсан байна. Эв аяаа олох гээд л үзээд байж. Өөрийн ёс зүйгээр огцорох уу, Ардчилсан нам гэрээний үүргээ зөрчсөн гэдэг яг уу гэхчлэнг л тойроод Засгийн газраа авч үлдэх гээд байсан нь сонсогдож байна. Одоо тэгээд бүгд л тодорхой боллоо. Л.Гантөмөр Засгаас гарнаа гээд мэдэгдчихсэн. Түргэдчихсэн юм биш байгаа даа. Одоо Л.Оюун-Эрдэнийг УИХ шийднэ. Ерөнхийлөгч МАН-ын бага хурал хоёр төрийн эрх барих дээд байгууллага биш ууртай байлаа гээд хэнд ч хамаатай биш УИХ шийднэ. Д.Амарбаясгалан найзыгаа огцруулдаг нь би биш, Л. Оюун-Эрдэнэтэй би хамт байна энэ тэр гэсэн үгнүүдийн нь биелэл одоо л чухамхүү түүний удирдсан парламентын саналын илэрхийллээр нотлогдоно. Товчхондоо Д.Амарбаясгалан юу хүсэж байна. Тэр дүн одоо гарна. Санал хураалтаар. Л. Оюун-Эрдэнэ бол хамтарсан Засгаа аврах л гэж санал хураалгаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага дүнгээ гаргана. Гэхдээ төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд хэн хэнд ямар ямар эрх ашгаар дөрлүүлж байгааг одоо ард түмэн харна. Хамгийн нэг тодорхой байгаа зүйл бол найман сайд. Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Б.Батцэцэг, Ч.Номин, Б.Жавхлан, Б.Дэлгэрсайхан. Энэ найман хүний үйлдэл, санал өгөх байдлыг онцгой гярхай ажиглах хэрэгтэй. Энэ найм Л. Оюун-Эрдэнэдээ байна уу, шинэ засгийн захиалгад байна уу гэдгийн маш сайн харах учиртай. Л. Оюун-Эрдэнийг Оюун-Эрдэнэ л аварна. Үндэсний баялагын сангийн эрх ашиг аврах учиртай. Гэвч УИХ дүн гаргана. Санал хураалтын үр дүнг сайн ажиглацгаая даа.
Б.Галмандах