Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Худалдаа хөгжлийн банк төрийн бодлогыг “эсэргүүцэж” байна

Худалдаа хөгжлийн банк төрийн бодлогыг “эсэргүүцэж” байна

Монгол Улс цахим үндэстэн болохоо зарлан тунхаглаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулаад бүтэн жилийн нүүрийг үзлээ.

Энэ хугацаанд хийгдсэн хамгийн том ажил бол И-Монголиа системийн хөгжүүлэлт. И-монголиа системийг шинэчлэн хэрэглээнд нэвтрүүлснээр иргэний бүх мэдээллийг нэгтгэн, цахимжуулж, төрийн үйлчилгээний байгууллагууд цаасан буюу хэвлэмэл хуудсаар биеийн байцаалт нэхдэг байдлыг халах боломж бүрдсэн. Энэ нь мөн хувийн хэвшлийнхэнд ч хамаатай.

Иргэний үнэмлэхний хуулбар тэргүүтэй элдэв баримт бичиг авах гэж ТҮЦ машинд ;дараалалд зогсдог үе нэгэнт өнгөрч, интернэтийн хурдаар бүхнийг шийддэг цахим эриний босгыг бид аажуухнаар давсан гэхэд хилсдэхгүй.

Гэвч асуудлууд байсаар байна.

Өнөөдөр иргэдийн хамгийн их үйлчилүүлж байгаа байгууллага бол арилжааны банкууд. Данс нээлгэх, виза карт захиалах, тог цахилгааны төлбөр төлөхөөс авхуулаад бидэнд банк руу зүглэх шалтаг мундахгүй. Гэтэл зарим нэг банкууд үйлчлүүлж байгаа иргэд иргэний үнэмлэхээ заавал биетээр авч ирсэн байх шаардлага тавьдаг байна.

Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлэхэд яг ийм дүр зураг ажиглагдаж байв. Данс нээлгэхийн тулд иргэний үнэмлэхээ “духан дээрээ нааж” үзүүлэх ёстой. Тэгэхгүй л бол үйлчилгээ авч чадахгүй. Өнөө И-Монголиа, Цахим үндэстэн болох зорилго энэ тэр бол холоо хэвтэнэ.

Худалдаа хөгжлийн банк “Цахим үндэстэн” болох уриалгыг үйл ажиллагаандаа баримтлахгүй, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэх мэт аяглаж байгаа нь юуны учир вэ?

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хуульд л захирагдах учиртай.    .

Төрийн шийдвэрийг “уландаа гишгэж” иргэдийг чирэгдүүлж байгаа “төмөр зүрхтэй” энэ мэт байгууллагууд л сайн санаачлагыг чинь шороотой хутгаж, саар харагдуулж  байна шүү эрхэм Ерөнхий сайд аа...

Д. Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)