Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Ч.Хүрэлбаатар өөрийгөө дараагийн Ерөнхий сайд болно гэдэг гэв үү?

Ч.Хүрэлбаатар өөрийгөө дараагийн Ерөнхий сайд болно гэдэг гэв үү?

Чимэдийн Хүрэлбаатар - Энэ хүн Увс аймгаас 4  удаа  УИХ-ын гишүүнээр сонгогдож,  Засгийн газрын  хэрэг эрхлэх газрын даргаас эхлээд Түлш эрчим хүчний сайд, Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж, Монгол Улсын төсөв мөнгөний санг 20 гаруй жил удирдаж ирсэн.

Эл хугацаанд Монгол  Улсын эдийн засгийн салбар хөгжсөн үү, эсвэл Ч.Хүрэлбаатар гэдэг хүний хамаарал  бүхий этгээдүүд хөлжсөн үү? гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. 

Ч.Хүрэлбаатар өөрийгөө улс оронд  хэрэгтэй хүн,  эдийн засгийн тоо томъёог ганц мэддэг хүн гэж   боддог бололтой юм билээ. Тиймдээ ч тэр энэ засагт Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байгаа биз. 

Эдийн засаг, хөгжлийн яам нь улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Гэвч ЭЗХЯ байгуулагдаад, Ч.Хүрэлбаатар сайдаар нь томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрсөн ч  нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хөрөнгө оруулалт манай улсад орж ирсэнгүй. Хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой  шийдвэр ч гарсангүй.

Тийм атал мань эр өөрийгөө дараачийн Ерөнхий сайд болох хүн гээд үүндээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ дах MCS-ийн фракцийн дэмжлэгийг авч томилогдоно гэж бодож явдаг бололтой.

"Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ" голохгүй гэгчийн үлгэрээр мань хүн юу бодох нь чөлөөтэй ч гагцхүү Ерөнхий сайд болно гэж бодож байгаа бол юуны өмнө эрхэлж байгаа салбарынхаа ажлыг урагшлуулах хэрэгтэй. Мөн өөртэй нь байнга нэр холбогддог "Хотгор шанагын уурхай" зэрэг хэд хэдэн асуудалд /ЭНД ДАРЖ ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТУУДЫГ УНШИНА УУ/ нэр холбоогүйгээ нотлон харуулаад урагшлах нь зүйтэй биз ээ. 

Эс тэгвэл түүнийг өөрөөс нь өөр хэн ч дараагийн Ерөнхий сайд гэж хүлээн зөвшөөрөхгүйд хүрнэ. 

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)