Чимэдийн Хүрэлбаатараас асуух 6 асуулт
Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар манай улсын хэмжээнд хамгийн сайн тоо мэддэг, боддог нэгэн бололтой. Учир нь тэр ямарч засгийн үед Сангийн яам, Эдийн засгийн яамыг л удирддаг. Улс орны хэмжээний төсөв хөрөнгө, мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд аанай л Ч.Хүрэлбаатар холбогдоно.
Мань эр “төрийн тоо мэддэг” гэдгээрээ улбаалж өөрийгөө дараагийн Ерөнхий сайд гэж бодож “амбицладаг” бололтой юм билээ. Энэ Засгийн газар түүнд Эдийн засгийн хөгжлийн яамыг өгсөн ч, Ч.Хүрэлбаатар ганц яамыг голж, өөр дээрээ Шадар сайд сэтэр зүүсэн. Шадар сайдын албан тушаалыг нь дагаж хил дагуух Чөлөөт бүсийн асуудал түүний эрх мэдлийн харъяанд очсон ч ажил нь урагшлахаа больж, амжилт харагдаа байчихав. Харин ч чөлөөт бүсүүдийн удирдлагуудаар Увс аймгийн гарвалтай, Ч.Хүрэлбаатарын угшилтай нөхдүүдээр дүүрээтхэв. Мөн тэр дөрвөн удаа Увс аймгаас УИХ-д сонгогдсон атал Увс аймаг, улс орон маань хөгжихөөс илүүтэй Ч.Хүрэлбаатар ба түүний нөхөд, ах дүүс нь хөлжсөн нь илүү гэж учир мэдэх хүмүүс халаглах.
За энэ ч яах вэ, гол асуудалдаа оръё.
Чимэдийн Хүрэлбаатар та бол мэргэшсэн парламентч, туршлагатай улс төрч хүн. Таны мэдлэг чадвар, туршлага улс орны хөгжилд нэмэртэй нь эргэлзээгүй. Тийм ч учраас та улс төрийнн карьераа үргэлжлүүлэх ёстой. Гэвч таны улс төрийн карьерт үргэлж тээг саад болж байгаа хэдхэн асуудалд та дорвитой хариулт өгөөд, нэг мөр баримтаар няцаан мухарлаад цааш том алхах хэрэгтэй.
Тиймээс манай сайтын редакци таниас дараах 6 асуултыг асууж байна. Дээр дурьдсанчлан та эдгээр 6 асуултанд нүүр бардам хариулж, өөрийгөө гэм буруугүйг илчлэх холбогдох баримтуудаа гаргаж тавьж, нэг мөр асуудлаа цэглээд авчихсан нь дээр биз.
Таныг дараах 6 асуултанд цахимаар хариулт өгнө гэдэгт итгэж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатараас асуух асуулт.
1.Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад 10.0 сая $-оор Ч.Хүрэлбаатар та өөрийн ах Ч.Гансүх, Ч.Гантулга, ангийн найз К.Дэмбэрэл нартай нийлж зарсан гэдэг мэдээлэл явдаг. Үүнийг та хэрхэн няцаах вэ?
2. Та 2008-2020 он хүртэл Увсын ард олны дэмжлэгээр УИХ-д 4 удаа сонгогдож, 4 удаа сайд хийхдээ төрөлх аймагаа хэрхэн хөгжүүлэв, ямар үйлдвэр барив?
3. Увс аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн тендерийг таны хамаарал бүхий этгээдийнхээ компаниудаар авч, чанаргүй гүйцэтгэдэг, дуусгалгүй орхидог тухай гомдол гардаг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
4. Танай Эдийн засаг, хөгжлийн яамны эрхлэх асуудлын Замын-Үүдийн чөлөөт бүс шилжсэн, энэ чөлөөт бүс хэзээ нээгдэх бэ, овоо урагштай явж байсан ажил нь яагаад зогсчихов?
5. Таны үдшийн цагаар хятадуудтай уулзсан уулзалтыг сурвалжлах гэсэн хэвлэл мэдээллээс хамгаалан “хаалгач” хийж байсан И.Батхүүг та ЭЗХЯ-ны төрийн нарийн томилсон, үүнийг түүнд өгч буй шагнал гэж ойлгож уу?
6. Увс аймгийн МАН дотроо хоёр хуваагдаад, хоёр талдаа гарч үзэлцэх нь улаан цагаандаа гарчихлаа, үүнийг эвлэрүүлэх тухай та ямар ажил хийж байна вэ?
Б.Гал
sanuulga.mn