Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2024 онд Хан-Уул дүүргээс дэвшинэ гэв үү?

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2024 онд Хан-Уул дүүргээс дэвшинэ гэв үү?

Манай сайд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, "Хурд групп"-ын ерөнхийлөгч Б.Чойжилсүрэнгийн тухай цувралаар нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнө нь нь бид "Чойжоо сайдын “давхар” нүүдэл нийтлэлийг хүргэж" /ЭНД ДАРЖ УНШИНА УУ/, түүндээ 177 тэрбумаар  коксжуулсан түлш оруулж ирэх тухай Чойжоо сайдын мэдэгдэл нь цаанаа алсыг харсан түүний уран нүүдэл байсан тухай мэдээлсэн бол энэ удаад тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хэрхэн оролцохоор төлөвлөж байгаа тухай мэдээллийг хүргэхийг зорьлоо. 

2024 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор  явагдаж, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгохоор хуульчилсан.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтаар нэр дэвшигчийг сонгохдоо  авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр кандитатуудыг жагсаана гэсэн. Мэдээж  намын жагсаалтын эхний 10-д багтаад орчих санаатай хүмүүс олон байгаа ч дээрх шаардлагыг хангаж байгаа нь цөөн. Үүний улмаас УИХ-д МАН-аас нэр дэвшин хэдэнтээ соногдсон гишүүд тойрогтоо хувиарлагдахаас өөр аргагүй байдалд орж байгаа.

Увс аймгаас 4  удаа  сонгогдож, 16 жил УИХ-д суусан Б.Чойжилсүрэн 2024 оны сонгуульд Увс аймгаас бууриа сэлгэж Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл чих дэлслээ. Ингэхдээ  УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийг сонгуулийн ерөнхий менежерээр томилж, түүний хүү Нямдоржийн Анхбаярыг Увс аймагт нэр дэвшүүлэхээр  түүнтэй “тохиролцсон” бололтой.

Чойжоо сайд Хан-Уул сонгуулийн бууриа сэлгэн дүүрэгт нэр дэвшихээр болсон нь санамсаргүй хэрэг биш. Юуны өмнө тэрбээр Ц.Нямдорж гуайн 2016 онд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан тойрог бөгөөд түүний үүсгэсэн сүлжээ, “хөл” дээр ажиллахыг зорьж байгаа аж. Мөн Чойжоо сайдын “Хурд групп”-ын барьсан барилгууд Хан-Уул дүүрэгт голдуу баригдсан бөгөөд Увс аймгийн уугуул иргэд олонхи нь суурьсан байдагыг ч бас бодолцсон биз. Ц.Анхбаярыг 2024 онд Увс аймагт нэр дэвшүүлэн сонгуульд ялуулах ажлыг Чойжоо өөрийн “гараар” хариуцах, хариуд нь Ц.Нямдорж Чойжоог Хан-Уул дүүрэгт “ялуулах” ажлыг “баараггүй” хийхээр  харилцан ойлголцсон аж.

Чойжоо гишүүн “Увс аймгийнханд би өргүй” гэдэг гэнэ. Тэр яагаад ингэж хэлэв гэхээр мань хүн Увсын иргэдэд сугалаа нэрээр мөнгө тараагаад өгчихдөг аж. Тиймээс тэр энэ удаа Увсаас буйр сэлгэж Хан-Уулыг зорьж байгаа бололтой.

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 2 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 11 сар - 139.218.101.184 Хариулах
    Увс аймагт болохгүй хүмүүс дандаа нэр дэвших юм. Одоо Дашпүрэв гэж АН-д зүтгэж байгаад МАН-руу уравсан нэг цүнх баригч нэр дэвших гээд алиалаад яваад байх юм. Ч. Хүрэлбаатарын бөгс долоогч.