ТӨСӨВ-2023: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
20203 онд шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно.
Үүнд, 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад оруулна. Хөвсгөл, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорнод аймгуудад 100-300 ор бүхий хүүхдийн болон нэгдсэн эмнэлгийн барилгууд ашиглалтад орж нийгмийн үйлчилгээний чанар сайжирна. Мөн 10 гаруй жил үргэлжилсэн 2 аймгийн театр, Үндэсний номын сангийн барилгыг дуусгана.