Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Сэлбэ голыг тохижуулах төсөл ярьж, мөнгө завшсан байж болох  БХ-ын дэд сайд Б.Баярмагнайгаас хариуцлага, мөнгө нэхье?  Нийслэлчүүдээ...

Сэлбэ голыг тохижуулах төсөл ярьж, мөнгө завшсан байж болох  БХ-ын дэд сайд Б.Баярмагнайгаас хариуцлага, мөнгө нэхье?  Нийслэлчүүдээ...

Монголчууд бид аливааг  мартахдаа амархан юм даа. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, эдүгээ Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байгаа Б.Баярмагнай  эрх мэдэлтэй байхдаа Сэлбэ гол орчмыг  тохижуулна, иргэдийн амарч зугаалдаг газар болгоно,  “Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг болгоно” хэмээн пиар хийж, иргэд олон нийтэд итгүүлж,  өөрөө ч хэвлэлээр ярьсаар  6 тэрбум төгрөгийн /2012 оны ханш/ төсөв батлуулсан гэдэг ч төд удалгүй дээрх төсөл зогсож, мань эр гэр бүлээрээ АНУ-руу суралцах нэрээр арилсан байдаг.

Тодруулбал,  “2011 оны  наймдугаар сард Сэлбэ голыг сэргээх төслийг Нийгмийн Ардчлал Монголын Залуучуудын Холбоо санаачлан нийслэлийн удирдлагуудад танилцуулж гардан хийх үүрэг хүлээж байсан.

2011 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон, НАМЗХ-ын Нийслэлийн Ерөнхийлөгч Б.Баярмагнай  энэ ажлыг гардан хэрэгжүүлэхээр болсноо хэвлэлээр танилцуулж  Их тойруугийн гүүрээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр, “Голден Вилл” хотхоны гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1,3 километр газрыг  хоёр  үе шаттайгаар тохижуулна хэмээн  зургаан  тэрбум төгрөгийн төсөв батлуулсан ” хэмээсэн байна.

Тухайн үед  мань эрийн  хэвлэлд ярьж байсан ярилцлагаас  ишлэвэл  "хөрсний болон үерийн ус ашиглан Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, Хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг шүүрүүлэх байгууламжаар сороод 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургаар Сэлбэ гол руу нийлүүлснээр Улаанбаатар хотын иргэд  урсгал  нь тунгалаг Сэлбэ  голоо харж баясах ёстой байлаа. Үүнээс  гадна орчныг нь  тохижуулж 1,5 га-д явган хүний зам талбай, 1,14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламж байгуулж, даланг 3 метрийн урттай чулуун баганууд, үндэсний онцлог шингээсэн хээ угалз бүхий төмөр хашлагаар хашна гэжээ. Бас усны толио үүсгэх 8 ширхэг халиагуур хийж, 2 хэсэгт гэрэлтүүлэгтэй усан оргилуур, өвөлдөө мөсөн гулгуурын талбай бүхий  байгууламж ашиглалтад орох учиртай" байв.

Б.Баярмагнайн зохиосон энэ үлгэрт тухайн үедээ нийслэлчүүд итгэж, нийслэлийн төсвөөс  6 тэрбум төгрөгийг төвөггүй салгасан төдийгүй  тооцоо, судалгаа, зураг төсөл  гээд нийслэл, дүүргийн төсвөөс ахин 2 тэрбум төгрөг  зарцуулсан гэдэг.

Харамсалтай нь тэрбээр 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр Сүхбаатар дүүргийн төлөөлөн сонгогдсон боловч иргэдээ төлөөлөхийн оронд гадаадад суралцах нэрээр АНУ явж, үндсэндээ 1 жил эргэж ирээгүй, хуралдаа бараг суугаагүй гэдэг.

Гэвч тэр хожим нь өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй “нөхөрлөж”, Батлан хамгаалахын дэд сайдаар томилогсдон ажилалж байна.

Нийслэл хотод гурван өдөр дараалан орсон борооны уршигаар Сэлбэ гол эргээ хальж иргэд аж ахуйн нэгжүүдэд хохирол учруулаад байгаа энэ цаг үед Сэлбэ голыг тохижуулна хэмээн зардал мөнгө гарган авч байсан  эдүүгээгийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаас хариуцлага, мөнгөө нэхье нийслэлчүүдээ...

Жич: Түүний 2012 оны 03 сард хэвлэлд өгч байсан ярилцлагыг эндээс уншаарай...

Д.Сүрэн 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)