Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

2020 он. МАН: Хэрэглээний зээлийн хүүг нэг хувь, Ипотекийн зээлийн хүүг дөрвөн хувь болгоно

2020 он. МАН: Хэрэглээний зээлийн хүүг нэг хувь, Ипотекийн зээлийн хүүг дөрвөн хувь болгоно

2020 оны сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлох 10 амлалтыг танилцуулъя.

1. Иргэн бүр эрүүл мэндийн оношилгоонд жил бүр заавал хамрагддаг болно.

2. Анх удаа байр авч байгаа бол урьдчилгаа төлбөргүй, бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.

3. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно. Цалингаас суутгадаг хувь хүний орлогын албан татварыг бууруулна.

4. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

5. Бүх, 330 сумдыг аймгийн төвүүдтэй нь холбох “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6. 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана.

7. Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.

9. Оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Үндэсний тэтгэлэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

10. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Эдгээр амлалтаас чухам хэд нь бодит ажил хэрэг болж, хэрэгжсэн бэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)