Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Нефтийн үйлдвэр хэдэн онд ашиглалтанд орох вэ?

Нефтийн үйлдвэр хэдэн онд ашиглалтанд орох вэ?

Энэ асуудалд өнөөдөр яг таг  хариулт өгч чадах хүн Монгол Улсын Засгийн газарт ч, Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд, Газрын тос боловсруулах үлйдвэрт ч алга байгаа нь УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороонд хийгдсэн мэдээллийн хүрээнд тодорхой болов.

Монгол улс бензин шатахууны  хувьд ОХУ-аас хараат хэрнээ түүний гол түүхий эд болох түүхий нефтиэ Дорнодын талаас баррель баррелээр нь хятадын хөрөнгө оруулалттай компаниар олборлуулаад Хятад улс руу гаргадаг.

Тиймээс  одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа одооноос 5 жилийн өмнө буюу 2018 оны 6 сард Дорноговь аймгийн Алтан Ширээ сумын нутагт Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр барих газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж байсан. Анх 2023 онд тус үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн боловч цар тахлын нөхцөл нөлөөгөөр хойшилсоор өдгөө 5 жилийн нүүрийг үзээд байна.

Гэвч харамсалтай нь энэ үйлдвэрийн ажил урагшгүйдэж, Монгол улс хэзээ нефтийн үйлдвэртэй болох эсэх тодорхойгүй байсаар байна.

Ямартай Ванга шиг зөгнөн хэлэхэд Монгол Улс 2026 онд Нефть боловсруулах үйлдвэртэй болохгүй нь тодорхой байна. 

Яагаад  гэж үү?

Яагаад гэвэл Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороонд хийгдсэн  мэдээлэлийг сонсоод ингэж дүгнэхэд хүрлээ.

Тус сонсгол дээр яригдсан асуудлыг  илүү дутуугүйгээр тоймлон хүргэе.  Дараа нь уншигч та  тус нефьтийн үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэгийг  төлөвлөж байгаачлан 2026 онд Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох найдвар төрсөн эсэх талаараа бодно бизээ.

  • Энэтхэг улсын засгийн газраас олгож  буй 1,236 сая ам долларын хөнгөлттэй  зээлийн санхүүжилтээр  жилдээ 1,5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажил 2017 оноос эхэлж  2018 онд үйлдвэрийн шав тавигдсан.
  • Эл үйлдвэр баригдсан тохиолдолд жилдээ 43к тонн шатдаг хий, 339к тонн АИ95, 40к тонн онгоцны түлш 864к дизель түлш, нийт 1,3 сая тонн стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Энэ нь манай дотоодын нийт хэрэглээний 55 орчим хувийг хангана гэж тооцож буй.
  • Үйлдвэр 4 багц төслөөс бүрдэж байгаа. Эдгээрээс эхний багцын ажил 2023 онд эхэлсэн,  80 орчим хувьтай явагдаж байна.
  • 2023 оны 3 сард болсон  Засгийн газрын хуралдаанаас 82 дугаар тогтоол гаргаж, тус  тогтоолын дагуу "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийг тогтоож, тус үйлдвэрийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулах шийдвэр гарсан.
  • Дээрх тогтоолоос хамаараад Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд тэргүүтэй нефтийн газрын албан хаагчид  Газрын тосны үйлдвэрийг хариуцахгүй гэдэг агуулга дор огт мэдээлэлгүй орж ирсэн байна.
  • Анх төлөвлөсөн, ТЭЗҮ-ээр батласан төсвийн хэмжээ ТЭЗҮ-ээс ковидын нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас 35%-иар өсч 1,6 сая ам.доллар давах төлөвтэй болсон байна.
  • Манай улсааса Энэтхэгийн Засгийн газарт зээлийн шугамыг нэмэгдүүлэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ.
  • Хөгжлийн банкнаас авсан зээл зогссон, Засгийн газрын 82 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор газрын тосны компаны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учирч, Сангийн яамны  гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дүрэм журамд нийцээгүйгээс болж үйлдвэрийн техник тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, хил гаалиар оруулах ажил саатаж, гэрээлэгч байгууллагуудаас нөхөн төлбөр нэхэж эхлээд байгаа аж.
  • Газрын тосны үйлдвэр ажиллагсдынхаа цалинг тавихын тулд Эрдэнэс монгол компаниас жилийн 10.9%-ийн хүүтэй 2023 оны 4 сарын 06-ны өдөр байгуулсан.
  • Засгийн газраас тус үйлдвэрийн санхүүгийн асуудлыг зохицуулахаар Эрдэнэс монгол компанируу шилжүүлсэн ч энэ нь эргээд үйлдвэрийг өндөр хүүтэй зээлийн барьцаанд оруулсан байна.
  • Үйлдвэрийн хотхоны барилга байгууламжийг барих явцад ковидын үеийн нөхцөл байдал, үнийн өсөлттэй уялдан бий болсон 8.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтын асуудлыг Барилга хот байгуулалтын яаманд мэдэгдсэн боловч дээрх өссөн зардлыг хэн хаанаас хэрхэн гаргах нь тодорхойгүй болсон, газрын тосны үйлдвэрээс бие даан шийдвэр гаргах эрхгүйн улмаас эл асуудал нь мухардалд оржээ.
  • Үйлдвэрийн бүтээн байгуулалтанд ашиглах олон тооны тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн түр горимд байгуулах, 1 жилийн хугацаатай импортоор оруулж ирэх, хугацаа нь дуусахаар буцааж Энэтхэг явуулж, эргүүлж оруулж ирэх журам нь төсөл гүйцэтгэгч Энэтхэгийн талд санхүүгийн хүндрэл учруулах болжээ.
  • Үйлдвэрийн түүхий эд болох нефтийг нийлүүлэх асуудлаар  Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Петро Чайна Дайчин Тамсаг компани болон Хятадын газрын тосны үйлдвэрийн корпорацитай яриа хэлэлцээр хийх шаардлагатай байгаа
  • Үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Засгийн газраас тус үйлдвэрт хайгуул хийлгэхээр олгосон Давст31 талбайд хайгуул хийх бэлтгэл, судалгааны ажлыг хийж байгаа боловч хяналтын 1 цооног өрөмдөх санхүүгийн эх үүсвэргүй байна

Ийм  дампуу нөхцөлд Газрын тосны үйлдвэр 2026 онд ашиглалтанд орно гэдэгт итгэх үндэслэл алга байна.

М.Баатар

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)