УИХ-ын эмэгтэй гишүүдийн анхны амлалтыг эргэн сануулъя
Энэ удаагийн парламентад 13 эмэгтэй сонгогдсон. Эдгээр 13 гишүүн нэгдэн, бүлэг байгуулж ажиллана хэмээн 2020 оны наймдугаар сард олон нийтэд мэдэгдэж байсан юм.
Эмэгтэйчүүдийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахлах бөгөөд нам харгалзахгүй, улстөржихгүй асуудалд хандахаар нэгдсэн гэдгээ ч илэрхийлж байв.
Тэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны нөхөн сэргээлт, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжуудыг бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг 10 гаруй асуудлыг чухалчлан, үндсэн үйл ажиллагаагаа явуулж, засч залруулахаа амлаж байсан.
Тэгвэл “Эмэгтэй гишүүдийн бүлэг” өдгөө хэр идэвхтэй ажиллаж байна вэ?