УИХ-ын гишүүн Сү.Батболдын оффшор дансны “үлгэрийг” эргэн сануулъя
Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум, 78 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллага хамтран 2016 оны дөрөвдүгээр сард дэлхийн 140 орчим нөлөө бүхий улстөрчдийн нууц хөрөнгө бүхий 11.5 сая оффшор дансны нууц материалыг ил болгож, олон нийтэд зарласан нь “Панамын материал” хэмээн нэрлэгдэх болсон.
Түүнээс сар хүрэхгүй хугацааны дараа буюу тавдугаар сарын 10-ны өдөр Панамын материалд холбогдсон Монгол иргэдийн нэрсийг ил болсоны дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр багтаж багагүй шуугиан тарьж байсан билээ.
Тухайн үед Сү.Батболд баримтыг эрс үгүйсгэж байв.
Гэвч 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдсэн байна.
Тэдгээр хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн Сү.Батболд багтсан байдаг.