Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэргүүд удахгүй шүүхэд шилжинэ

Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэргүүд удахгүй шүүхэд шилжинэ

ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хууль бусаар буюу бүртгэлгүйгээр хилээр нүүрс гаргаж байгаа хэргийг шалгаж байгаа.

Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж, шүүхэд шилжинэ. Олон нийт сонор соргог анхааралтай ажиглах ёстой.

Шүүх дээр элдэв орон зай гарч, Хөгжлийн банкны гэх мэт дуулиант хэргүүд удаашрах, хэн нэгэн шалгагдахгүй үлдэх вий. Мөрдөх байгууллагууд олон холбогдогчтой эл хэргүүдийг бүхэлд нь шүүхэд шилжүүлэх ажлыг хийгээд дуусаж байгаа. Араас нь нүүрсний хэрэг шилжинэ гэдгийг хэлье” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)