Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Тэтгэврийн зөрүүг арилгана, цалин хөлс нэмнэ гэв, тэд “попроогүй л” байгаасай...

Тэтгэврийн зөрүүг арилгана, цалин хөлс нэмнэ гэв, тэд “попроогүй л” байгаасай...

Сонгууль айсуй. МАН-ын манарсан ой сэргэж, гэнэт л баатар араншин гарган, баахан энэрэнгүй шийдвэрүүд гаргаатхав. Төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмнэ, хүүхдийн мөнгийг бүгдэд тэгш олгоно, халамжийг өсгөнө, ахмадуудын тэтгэврийг нэмж, тэтгэвэрийн зөрүү, шударга бусыг арилгана гэлээ. Хавьд сонсоогүй хачин сайхан амлалтууд өгөв. Ардын чихэн дээр утгаар нь “цэцэг ургуулав”.

Гэхдээ энд нэг л танил тактик өрнөөд байх шиг. Өнгөрсөн сонгуулийн босгон дээр тэд ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж, тэр нэрээрээ л үнэмлэхүй ялалт байгуулах замаа зассан. Тэгээд дүгнэчихэд хилс болохгүй. Гэтэл одоо дахин сонгуулийн босгон дээр энэрэнгүйн дүр үзүүлэх. Ардын сэтгэлийг өчүүхэн шар тосоор хуураад түүн сайшаалаараа том чулуу хөдөлгөх гэж байж мэдэх л. Нийгмээрээ тийн сэрдэж байна. Ам муутай байна.

МАН долоон жил засаглалаа. Энэ хугацаанд тэд тэтгэврийн зөрүүг арилгах тал дээр лав дорвитой алхам хийгээгүй.  Ажилласан жил, НДШ төлсөн хэмжээнээс хамаарч тэтгэврээ тогтоолгодог шударга тогтолцоог бий болгохоос илүүтэй сонгуулиа бодсон шийдвэрүүдийг л түлхүү гаргаж ирсэн. Тасралтгүй 40 жил ажиллаж, НДШ төлсөн иргэн, 10 гаруй жил ажиллаад НДШ нөхөн төлсөн малчин хоёр  өнөөдөр яг адилхан 500 мянган төгрөгийн тэтгэвэр аваад сууж буй. Асуудлын гол нь л эндээс бодитоор харагдаж буй биз ээ.

Гэтэл гэнэт л ухаарсан мэт одоо л тэтгэврийн зөрүүг арилгана, тэгнэ, ингэнэ хэмээн МАНгарууд попрох. Итгэл ер төрөмгүй байна. “Ид хавыг” нь мэдрэн байж л үнэлэлт, дүгнэлт өгөм биз ээ..

Ямартай ч манай эрх баригчид аятайхан аятайхан амлалтууд ихээхэн л өгөөтхөв бололтой юм. Ард нь харин хэрхэн хөглөхийг нь л харъя даа. Амлахыг бол угаас л төгс хийдэг таворишууд шүү дээ. Ажиллах, идэвхийлэх “албажуулах”тал дээр л харин асуудалтай л...

Ард түмэн та нарыг тодоос тод харж байгаа. Итгэлээр нь наадвал эргээд жилийн дараа эвгүйхэн батирахаа ч бас мэдэж л байгаа...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)