ЖДҮ-ийн “хулгайч” Төсвийн байнгын хороог даргалах нь хэр зохистой вэ?
Баянгол дүүрэгт байрладаг “Говь спа” цогцолбор, хүмүүсийн нэрлэдгээр “Говь саун” нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээлийг 2017 онд авсан байдаг. Тус цогцолборын эзэн нь Довдонгийн Дэнсмаа гэгч бөгөөд энэ хүн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж аж.
Тэгэхээр Д.Дэнсмаа жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 700 сая төгрөгийн зээл авахад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн үү гэх асуулт урган гарна.
Д.Дэнсмаа 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт 300 сая төгрөгийн хандив өгчээ.
Энэ тухай баримт МАН-ын албан ёсны сайтад бий.
Нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн улс төрч нь УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн. Тэгэхээр Говь сауны эзэн хатагтай хүү Г.Тэмүүлэндээ 300 сая төгрөгийн хандив өгсөн гэсэн үг.
Сонгуулийн хандиваа ээжээрээ босгуулсан хүү “ачтандаа” хөнгөлөлттэй зээлээр хариу барьсан байхыг үгүйсгэхийн аргагүй юм.
Эх сурвалж: Shuud.mn