Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Төрийн мэдээлэл нийтэд ил болсны ач, гавьяа эхнээсээ гарч байна...

Төрийн мэдээлэл нийтэд ил болсны ач, гавьяа эхнээсээ гарч байна...

Өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийж, төрийн зургаан тусгай сан болоод дүүргүүдийн үе үеийн засаг дарга нарын газар олгосон байдлын мэдээллийг ил болголоо. Өмнөх долоо хоногт ч бас хэд хэдэн тусгай сангийн мэдээлэл ил болсон. Ерөөс их үр дүнтэй ажил өрнөж байна хэмээн олон нийт ам сайтай байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль өнгөрсөн онд батлагдсан. Ингэснээр төрийн мэдээллийг иргэд нээлттэйгээр үзэж, харж, давхар хяналт тавих боломж нээгдсэн гэж хэлж болно. Улстөрчдийн урьд, эртний булхай, “но” ч утгаараа илрээд ирэв. Ужгирсан асуудлуудын гогцоо тайлагдаж, улстөрчдөөс иргэд нь хариуцлага нэхэж, шударга ёсыг шахаж, шаардах бодит нөхцөл ч бүрдэв. Олзуурхам, сайшаам...

Засаг ч төрийн мэдээллийг олон нийтэд ил болгох тал дээр идэвхийлэн ажиллаж байна. Энэ идэвхээ алдамгүй цаашид улам бүр шуургалмаар л бодогдох. Арав гаруй сангийн мэдээлэл ил болсон. Одоо үлдсэн сангуудын үнэн дүр төрхийг ч нийтэд дэлгээд өгөх хэрэгтэй. Түмний ой сэргэсэн цагт худлын дуун түүн цараагаар сарних нь лав.

Боловсролын зээлийн сангийн асуудал бүхний хилэнг өдөөлөө. Булхай, хулгай гээч нь утгаараа эл сангууд дээр л бугшиж байдгийг нийтээрээ үзлээ, мэдэрлээ. Эрх мэдэл, мэдээлэлд ойроороо далимдуулж үр хүүхэд, ач зээ, нууц амрагтаа ч хүртэл боловсролын зээл өгөөд гадаадад явуулаадхаж. Үүнийг бид Боловсролын зээлийн сангийн мэдээлэл ил болсноор л олж мэдлээ. Төрийн мэдээлэл нээлттэй байхын ач, тусыг ч ингэж л бид мэдэрлээ.

Түмний нүд хэр зэрэг нээгдэнэ, тэр хэрээр л шударга ёсны гал улам бүр бадрах нь бат. Одоо цугаар засгийн эхлүүлж, идэвхийлсэн ажлын эцсийг л үзье. Үр дүнг нь цэгнэе. Хамтдаа хяная...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)