Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Балаг ихт Э.Бат-Амгалан гишүүнийг сонжихуй...

Балаг ихт Э.Бат-Амгалан гишүүнийг сонжихуй...

Баянзүрхчүүдийн итгэлийг олж, УИХ-д сонгогдсон Э.Бат-Амгалан гэгч нь үнэхээр төрийн сэнтийд тэнцэхүйц нэгэн мөн үү гэдгийг хамтдаа нягталъя.

Э.Бат-Амгалан гишүүнтэй холбоотой элдэв факт энд тэндгүй л дуулдаж байдаг. МАН-ын зорилго нэгт нөхөд нь хүртэл түүнд ам муутай л явдаг гэнэ билээ.

Э.Бат-Амгалан 2017 онд Баянзүрх дүүргийн Засаг ноёноор өргөмжлөгдөж, 2-хон цаг ямба эдэлснээсээ эхлээд л олны анхааралд гойд өртсөн зартай нэгэн. Маш том будлиан, шуугианыг гэтэлж, дүүргийн засгаар томилогдож байсныг нь Баянзүрхчүүд мартаагүй биз ээ.

Уг нь тухайн үед Сум дүүргийн ИТХ-ын сонгуулиар нийслэлийн хамгийн их иргэдтэй Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан байдаг. Тодруулбал, ИТХ-ын 41 суудлаас АН 22, МАН 19  суудал авчээ.  Гэсэн хэдий ч дүүргийн сонгуулийн хорооны дарга нь АН-ын зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулснаар АН 16, харин МАН 19 суудалтай болж, Э.Бат-Амгалангийн засаг ноён болох санаархал нь “амилж” байжээ.

Э.Бат-Амгаланг засаг даргаар томилохыг эсэргүүцэж Баянзүрх дүүргийн 300 гаруй иргэн жагсаал өрнүүлсэн байдаг. Эмэгтэйчүүд дийлэнх. Гэвч тухайн үед тэдгээр иргэдийг нулимс асгаруулагч хий бороохой ашиглан албадан тарааж байсан нь олон нийтийн уур, бухимдлыг ихээхэн төрүүлсэн билээ.

Дан ганц эл явдлаар эрхэм гишүүний но тасрахгүй.

Э.Бат-Амгаланг Сансарын баарнуудыг атгандаа хураачихсан “хамаг бүдүүн босс” хэмээдэг. Тэрбээр Сансар хавиар хэд хэдэн баар ажиллуулж, залуусыг архиар, өөрийгөө мөнгөөр угждаг байна. Тэр бизнесээрээ л ихээхэн хөлжсөн. Дээшилсэн. Төрийн сэнтий рүү ч дөтөлсөн.

Баар сав ажиллуулж баахан “туршлагажсандаа ч” тэр юм уу Э.Бат-Амгалан гишүүн хэдхэн сарын өмнө Байнгын хорооны хуралдаандаа согтуу ирж, төрийн ордныг үймүүлэн, тэрслүү мурий үгээр бусдыг дайрч, давшилж харагдана билээ. Эгэл бид нь төрөө хүндлээд Төрийн ордон луугаа пүүзтэй ч орж зүрхлэхгүй байхад эрхэм гишүүн Э.Бат-Амгалан спиртээр өөрийгөө услачихаад Төрийн ордноосоо төр түмэн лүүгээ “нулимж” байх. Зүйд нийцэмгүй. Сүүлд нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би архи уудаггүй. Найз нөхөд, тойргийн сонгогчид маань намайг мэднэ” хэмээн өөрийгөө өмөөрнө билээ. Эв эрүүл хүнээс гарамгүй элдэвтэй араншин л гаргаж харагдсан даа уг нь бол... 

Мөн түүнчлэн Ковидын үед буюу 2021 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гэнэтийн хатуу хөл хорио тогтоож, ард иргэдийг чирэгдүүлсэн асуудал гарч байв.

Энэхүү гэнэтийн хатуу хөл хориог Дүүргийн онцгой комисс 2021 оны 03 сарын 16-ны шөнийн 23.30 цагт мэдэгдсэн, мөн уг хөл хориотой зэрэгцэн тус хорооны Засаг даргыг сольсон зэрэг нь хорооны оршин суугчдын уур бухимдлыг өдөөж, жагсаал цуглаан хийн холбогдох албаны хүмүүст өргөдөл гомдол гаргах нөхцөлд хүргэсэн юм.

Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Баянзүрх дүүргээс сонгогдсон дүүргийн засаг дарга асан, УИХ гишүүн  Э.Бат-Амгалан тайлбар өгөхдөө:  “Миний сонгогдсон БЗД-ийн 26-р хороотой холбоотой гишүүд нэлээн юм ярьж байна. Гэнэтийн  хязгаарлалт гэж яриад байна. Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш юм. Урьд орой нь  18:00 цаг гэхэд бүх хороолол, бүх байруудын үүдэн дээр  зөвлөмж бичгүүд наасан байсан” гэж өчиггүй худал ярьсан байдаг.

Учир нь гэвэл УИХ гишүүн  Бат-Амгалан нь 26-р хорооноос сонгогдоогүй мөн урьд өдөр нь хөл хорионы талаар зар тараасан зүйл огт байхгүй гэдгийг иргэд нотолсон юм. Тэгэхээр мань гишүүн сонгогдсон хороогоо ч мэдэхгүй манарч, “маанагтсан” болж таарах нь. 

Үүнээс гадна Э.Бат-Амгалангийн бас нэгэн но-г дурдвал түүнийг согтуугаар машин жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргасан хэмээх мэдээлэл цагдаагийн байгууллагын архивт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэрбээр 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр осол гаргаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ч хэрэг нь тэгсхийгээд намжсан бололтой юм.   

Ийм нэг бараан, адармаатай намтартай хүн өдгөө УИХ-д Баянзүрхчүүдийг төлөөлж байна. Хийж гавихгүй. Санаачилж шалихгүй. Хэл ам, дуулиан шуугианд орооцолддогоороо л харин баатар.

Эрхэм гишүүн цахим орчинд хороодод сагсны шийд барьж, байгуулснаа л нэг их сайрхах юм билээ. Чухамдаа бол иймэрхүү аж ахуйн шинжтэй, жижиг сажиг ажилд УИХ-ын гишүүн бус дүүргийн Засаг дарга нь л анхаарал хандуулах ёстойг Бат-Амгалантан ойлгомоорсон. Томыг сэтгэж л идэвхийлмээр.

Баянзүрхчүүд арай л өөр нэгнийг төлөөллөөрөө сонгосон нь өлзийтэй байсан мэт бодогдоно. Бат-Амгалан мэт нь төрд жижигдэнэ. Түмэнд гологдоно. Уулаасаа Сансар хавьдаа л бааварлаж байхын зохилдолгоотой хүн...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)