Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Ч.Хүрэлбаатараа, одоо, ганцхан төсөлд хөрөнгө оруулалт татаадхаач!

Ч.Хүрэлбаатараа, одоо, ганцхан төсөлд хөрөнгө оруулалт татаадхаач!

Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар өчигдөр Монголын валютын нөөц нэмэгдсэнийг хэллээ. Нүүрс тээвэр ковидын өмнөх үеийнхээс ч нэмэгдлээ гэлээ. Цалин тэтгэвэрийг үнийн өсөлттэй уялдуулан нэмнэ гэдгийг ч дуулгалаа.

Энэ хүн тоо их мэддэг хүн, гэхдээ ийм нэг нүүрс, зэс тойрсон хэдэн тоон дээр эргэлдээд удаж байх шиг байна. Албан тушаалыг авсан тоо нь асар их нэмэгдсэн. Том статистиктай.  Ахуй амьжиргаа нь дээшилсэн. Монголыг л нэг их ахиулж чадахгүйн тоотой ноцолдоод суугаад байгаа хүн дээ.

Чимэдийн Хүрэлбаатар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хэрэг эрхлэхийн дарга, Байнгын хороон дарга гээд төрийн эрх мэдлийг мөн ч олон жил нооллоо. Төр харин өөрөө ард түмэндээ ивээлтэй байхаараа зоолж чадахгүй мөн ч бас удаж байна даа.

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг чинь Монголын бүх юм шүү дээ. Монголын өнгөтэй, өөдтэй байхын бүх учир шалтгаан эдгээр яамнаас үүдэлтэй. Чимэдийн Хүрэлбаатарын өчигдөр хэлээд байгаа тэр валютын нэмэгдэлд бахархах юм юу ч алга.

Угаасаа манай улс нүүрс, зэс гэсэн хоёрхон бүтээгдэхүүн зарж амьдарч байгаа. Үүнээс өөрөөр эдийн засгаа солонгоруулах өчнөөн төчнөөн боломж байгаа. Алийг нь ч манай аугаа их удирдагчид хийхгүй байна. Хийж чадахгүй байна. Хийх гэснийг нь дэмждэггүй. Хувийн хэвшлийнхнээ. Хөгжлийн үндсэн түүчээ, чиглүүр болох эрчим хүчний ганц ч станци ашиглалтад орсонгүй, олон жил болж байна.

Монголын үндсэн баялаг болох мал аж ахуйд ямар ч дэвшил, менежмэнт, хөгжил байхгүй. УИХ-д Ч. Хүрэлбаатарын адил сайд даргыг одноос олон хийсэн , дархлагдсан түшээ нар олон. Тэдний хөрөнгө, өөртөөн цуглуулсан нь улсаасаа баян. Тендер, концесс авч, Хөгжлийн банкаа тоноцгоогоод л байгаад байна. Үйлдвэрлэл огт байхгүй. Мөнгө олох эрүүл эдийн засгийн бүх боймлол эрх мэдэлт, тэдгээр олон жилд УИХ, Засгийн газарт суугсадаас л бүрэн хамааралтай байсаар.

Хааяа нэг хар гэрээс утаа баагиж, дэрстэй шанд, буттай цайдмыг дагаж амьдарна гэдгийн үлгэрийг Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Монголын эдийн засагчид амьдрал практикаар нь номлон удирдаж байна. Чимэдийн Хүрэлбаатар гэхэд, төрд алба хашсанаараа, төрсөн биеэ эд хийгээд эрх мэдлээр чимсэнээрээ Монголын ард түмнийг мөн ч их гийгүүлсэн баймаар хүн. Энэ хүн өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд хийж байна. Энэ яам нь хөрөнгө оруулах, эдийн засгаа л бэхжүүлэх чиг үүрэгтэй нь хар дээр цагаанаар байгаа биз дээ.                        

Ч.Хүрэлбаатар ийм хөрөнгө оруулалт татлаа, ингэж эдийн засгаа томруулах гэж байна гээд дэвшилтэт үг өгүүлбэр хэлэхгүй л байгаа биз дээ. Ийм байдалтай олон жил боллоо. Ингэж байгаад, байлгаад байхын хэрэг үнэндээ улс оронд баймааргүй.

Ч.Хүрэлбаатараа, одоо, ганцхан төсөлд хөрөнгө оруулалт татаадхаач. Бүгдээрээ харъя л даа. Чаддаг юм байна гээд.

Б. Олз

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)