Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Барилгын салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмнэ

Барилгын салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмнэ

Барилга хот, байгуулалтын яам, Монголын мянганы сорилтын сантай хамтран “Барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах бодлого” баримт бичигт гарын үсэг зурлаа. 2018-2025 оны хооронд хэрэгжүүлэх уг бодлогод барилгын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь хүртэл нэмэх талаар тусгасан байна.

Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Жендэрийн үндэсний хорооноос гаргасан саналын дагуу бид жендэрийн тэгш эрхийн баримт бичгийг боловсруулан ажилладаг. Энэ бодлогоор Мянганы сорилтын сан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эдийн засагт хувь нэмэр оруулан,  барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны статистик баримт цуглуулна. Ингэснээр цаашдын шийдвэрүүдэд үр нөлөө үзүүлнэ.

Манай төслийн тухайд сүүлийн хоёр жил цар тахлын улмаас асуудал тулгарсан ч  2026 оны гуравдугаар сарын 31-нд хэрэгжүүлж дуусна. Бид  Сонгинохайрхан дүүрэгт ус гүн цэвэршүүлэх байгууламж барьж байна. Барилгын явц 30 хувь байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл эцсийн шатандаа орсон гэв.

Жендэрийн тэгш эрхийн бодлого хоёр үе шаттай. Эхний үе шат нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагаа юм. Хоёр дахь нь Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийн хэрэгжилттэй уялдана. 

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголын мянганы сорилын сангийн судалгаа, жендерийн бодлого Монгол Улсын хүрээнд жишиг болох хэмжээнд хүрсэн.

Үүнийг  салбарынхаа хүрээнд хэрэгжүүлэх нь бидний эхний зорилго. Барилга, хот байгуулалтын яам жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, хүн төвтэй байх хэрэгтэй байна гэв.

Санамж бичигт дараах зүйлсийг тусгажээ:

1. Барилгын салбарын бодлого төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн бүх үе шатанд нийгэм, жендэрийн асуудлыг тусгах (хүн худалдаалахтай тэмцэх, ажлын байрны бэлгийн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг устгах);

2. Нийгмийн оролцоо, жендэрийн сайн туршлагаас харилцан суралцах, солилцох, салбарын бодлого, төлөвлөлтийн хөгжлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх

3. Салбар дахь нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хэмжихэд чиглэсэн тоон мэдээлэл цуглуулах, харилцан солилцох

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)