Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Хуучин сайдуудтай нь ч мөн хариуцлага ярих нь зөв

Хуучин сайдуудтай нь ч мөн хариуцлага ярих нь зөв

Өнгөрсөн 2022 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг энэ өдрүүдэд байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үед Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажлын үр дүн хангалтгүй байгаа сайдуудад хариуцлага тооцох тухай асуудлыг хөндсөн юм. Улмаар Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн муу гарсан таван сайдтай хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа" гэж мэдээлсэн.

Үүнээс улбаалаад сайдуудын өнгөрсөн жилийн үр дүнгийн талаарх яриа улс төрийн хүрээнийхэн дунд хүчтэй яригдах боллоо.

Ажлын төлөвлөгөөний биелэлтийн жагсаалтаас харахад ЗГХЭГ, ЭМЯ, ЗТХЯ, УУХҮЯ, ЭЗХЯ гэх таван газар сүүл мушгисан харагдана. Гэхдээ эдгээрийн дөрөвийнх нь сайд наймдугаар сарын сүүлээр солигдсон байна. Энэ хэрээр тухайн яамны болон сайдын ажлын бүтээмж буурсан байх магадлал бий юм

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд л бүтэн жил буюу 2022 оны турш яамаа удирдсан. Гэвч Эрүүл мэндийн яам нь хамгийн муу таван яамны нэг болсон нь түүнийг бүтэн жилийн турш ажилдаа маш хариуцлагагүй хандсаныг илтгэж байгаа юм. Тэрбээр саяхан буюу 2023 оны нэгдүгээр сарын эхээр сайдын ажлаа өгч дэд сайдын суудалд суусан билээ.

Нөгөөтэйгүүр нэг зүйлийг нэмж хэлэхэд үнэхээр бандахдаа тулвал төлөвлөгөөний хэрэгжилтийг тааруу хэмжээнд найман сарын турш удирдсан хуучин сайдуудтай ч хариуцлагын асуудлыг ярих нь зүйтэй. Жишээлбэл, ЗТХ-ийн сайд Л.Халтарыг дэд сайдаар, Г.Ёндонг Эрдэнэт үйлдвэрийн даргаар тус тус томилоод байгаа юм.

Эх сурвалж: Ubn.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)