"Сошиалын хууль"-д тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ХҮЛЭЭН АВЛАА
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв. Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцлоо.
Тус хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, иргэний нийгмийн байгууллага, олон нийтээс саналыг нь авах, процедурын алдаагүй боловсруулж, дахин өргөн мэдээлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.
Sanuulga.mn