Ц.Хуланг дахин нэг сар хорихоор болжээ

Яруу найрагч Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэр өчигдөр /2023.03.16/ гарчээ. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хорьж эхэлсэн билээ.
Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнийг яллагдагчаар татаад байгаа
Хуулийн заалт:
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Sanuulga.mn