Авлигачныг хэлээд байгаа Т.Аюурсайханы зөв
Хатагтай Готовын Алтанг цагаатгажээ. Харамсалтай нь тэр хүн тэнгэрт одсон. Монголын нийгмийн хамаг ээдрээг туулж, баялаг бүтээж, татвар төлж, ажил олгож итгэл төгс явсан тэр сайхан хүн үгүй болсон.
Монголын шүүх түүнийг шалгагдаж байхдаа өвдөөд, гадаад явж эмчлүүлье гэхэд нь зөвшөөрөөгүй. Боломж олгоогүй. Тэгээд тэр хүн өөд болсон, хэргийг нь харин цагаатгажээ гэж мэдээллээ. Ардын намын нэгэн цахимчин үүнийг мэдээлээд, шүүхийг буруутгаж, хариуцлага хүлээ, амийг нь төл гэсэн байна лээ. Төлөгдөхгүй л дээ, нэгэнт тэр хүн байхгүй болсон болохоор.
Шүүхийхэн, хууль хүчнийхэн хүнлэг байх, үнэн байх,зөв дэнслэх, ард иргэдээ хайрлах хэрэгтэй ээ. Ингэхгүй бол тийм нэр төртэй, тийм нийгмээ ойлгосон, тийм хүчтэй хүн өөрийгөө эмчлүүлэх гээд чадалгүй, хилийн хоригтой байгаад тэгж харамсмаар төгсөж байгаа юм чинь, энгийн, жирийн энэ олон маань яана даа гэж үй түмэн хүн халаглаж байна. Хууль шүүхийнхэнд бодох, арга барилаа өөрчилөх, асар их сорил, хүлээлт үүсчээ.
Нүүрсний хэргийн улмаас сайдаа уржигдархан өгсөн Төмөрбаатарын Аюурсайханы тухай мэдээлжээ. Сонин.мн сайтад. Тэр нэгэн том даргыг шалгасны дараа би хариуцлага хүлээнээ гэж мэтгэсэн байна. Өчигдөр гэхэд Аюурсайхан сайдаа өгөөд, “гишүүнтэйгээ үзнэ “ гэсэн мэдээ гарсан. Тэр үзэхээр шийджээ.
Тийнхүү Т.Аюурсайханы хэлээд байгаа тэр том дарга, Т. Аюурсайханаас өмнө шалгагдах дарга хэн бэ. Түүнийгээ Ардын намынхан түргэн тодруулж, хариуцлага хүлээлгэ ээ. Т. Аюурсайханы үгнээс нэг юм ойлгогдоод байна. Тэр бол өөрөөсөө илүү авлигачин, гэмт хэрэгтнийг хэлээд байгаа нь. Тэр авлигачин, гэмт хэрэгтнийг нийгмээрээ эрж олъё. Тэр тал дээр Т. Аюурсайханд тусалъя. Авлигачныг хэлээд байгаа Т.Аюурсайханы зөв. Тэгэхгүй аваас Т.Аюурсайханыг Г.Алтангийнх шиг хувь заяа хүлээж байж мэдэх.
Г.Гарьд
Sanuulga.mn