Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 12.7 хувиар нэмэгджээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 12.7 хувиар нэмэгджээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 12.7, өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгдлээ.

Нэгдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.8 сая төгрөг байв. Мөн сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.33 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.07 сая төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)