Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Б.Бат-Эрдэнэ: Ямар нэг бэлэглэлийн харилцаа байхгүй

Б.Бат-Эрдэнэ: Ямар нэг бэлэглэлийн харилцаа байхгүй

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дуучин Д.Болд болон бусад нэр бүхий хүмүүст тусгай хамгаалалттай газарт газар олгосон тушаал нийгмийн сүлжээнд ил болоод байна. Уг асуудлаар сайд тайлбар өгөхдөө дуучин Д.Болдод газар өгсөн эсэхийг мэдэхгүй, намайг үүнтэй холбогдуулан АТГ-т шалгуулж болно шүү гэлээ.

Тэрээр "Сайдын тушаалыг холбогдох газрууд нь хянадаг. АТГ-ын мөрдөгчийн мэдэгдлийн дагуу 313 газрын эзэмшлийг хуульд нийцүүлж өөрчилсөн. Үл хөдлөхийн гэрчилгээтэй ч газар нь иргэний өмч бус байвал газрын татварын асуудалд нийцүүлэх арга хэмжээг авсан. Д.Болдтой холбоотой асуудлыг мэдэхгүй байна. Бидний хувьд материал бүрдүүлэхээс хамаараад иргэн хэн байх, Д.Болд байна уу, Дондог байна уу хамаагүй. Тухайн материал бүрдүүлбэр хуульд нийцэж буй эсэхийг хянадаг. Ямарваа газартай холбоотой, авлигатай холбоотой гэж үзэж байвал АТГ-т өгөөд шалгуулж болно оо. Тусгай хамгаалалттай газрын хуулиар газрыг зөвхөн ашиглах зориулалттай. Ямар нэг бэлэглэлийн харилцаа байхгүй" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)