Н.Учрал: “иБизнес 1.0” зөвшөөрлийн цахим системийг энэ сарын 27-нд олон нийтэд танилцуулна
Засгийн газрын хаврын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.15/ эхэлсэн. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр “Таван Ш” ажиллагааны хүрээнд “Шилэн” ажиллагааг хариуцаж тодорхой төлөвлөгөө боловсруулах үүргийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авсан. “Цахим хөгжил харилцаа холбооны яам”-ны хийж хэрэгжүүлж буй ажил нь бүхэлдээ “Шилэн” төрийг бии болгох, ил тод нээлттэй төрийг бий болгоход оршиж байгаа. Хүнээс хамааралтай бус технологид суурьтай шийдвэрүүд гарж байж өөрөө төрд нүүрлэсэн болоод авиалгалд нүүрлэсэн хээл, хахуулиас хол байдаг.
Хүн байгаа цагт хоорондын харилцаа үүсдэг учраас түүний цаана авлига, хээл хахууль нээгддэг. Тийм учраас бид хүнээс хамааралтай биш технологи суурьтай шийдлүүдийг бүх түвшинд гаргах шаардлага үүсэж байна.
Хулгай хийх боломжийг үндсээр нь таслах нь өөрөө технологийн шийдэл юм. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд нүүрсийг цахимаар арилжаалж эхэлснээр тодорхой дэвшлүүд гарч байна. Боомтуудын үйл ажиллагааг автоматжуулалтад шилжүүлж, гаалийн бүрдүүлэлт, татварын бүрдүүлэлтийг технологи суурьтай, хүнээс хамааралгүй авдаг болсноор илүү ил тод, нээлттэй болж байгаа. “Шилэн” ажиллагааны хүрээнд дүрэм журмын түгжээнээс гарах зайлшгүй шаардлага үүсэж байна. Жишээ нь “Нийт Монгол улсад зөвшөөрлийн хуулийн дагуу 1700 байсан зөвшөөрлийг багасгаж 360-д хүргэсэн. Дээрх 360 зөвшөөрлийн 230 буюу эхний байдлаар “иБизнес 1.0” гэж зөвшөөрлийг цахим болгох ажлыг гуравдугаар сарын 27-нд /2023.03.27/ албан ёсоор олон нийтэд танилцуулах гэж байна. Үүний хүрээнд зөвшөөрөл авахад заавал танил талаа ашигладаг байдал үгүй болно. Зөвшөөрөл хүссэн иргэн “иБизнес”-ээр хандаж зөвшөөрлөө цаг тухайд нь авдаг нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээлээ.
Sanuulga.mn