Н.Учрал: 13А маягтыг хэрэгжүүлэхэд бэлэн. ЭМ-ийн сайд тушаалаа өөрчлөх ёстой
Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд 13А маягтыг авах шаардлагатай байдаг.
Үүнийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг ЭМЯ болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ ажил хэзээ эхлэх талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралаас тодруулахад,
"13А маягтыг бүрэн цахимжуулах ажлыг манай яам хийж дуусгасан. Хэрэгжүүлэхэд бэлэн. Эрүүл мэндийн сайд тушаалдаа өөрчлөлт оруулах ёстой. Технологийн хувьд нээлттэй болсон.
Эрүүл мэндийн даатгалын газар болон манай яам бэлэн байна. Цаашдаа эрүүл мэндийн салбарын цахимжилтыг шийдэх ажлын хэсэг байгуулагдсан" гэлээ.
Эх сурвалж: Gogo.mn