Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.02

Сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

Сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноос хойш гурван сарын дараа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан болон түүний хамаарал бүхий хүмүүс нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдон шалгуулж эхэлсэн бөгөөд Шүүхээс түүнд хилийн хориг тавиад буй юм.

Сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад, 

Үндсэн хуульд зааснаар сайдыг чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Ерөнхий сайдын захирамжаар чөлөөлөх зохицуулалттай. 

Энэ асуудлыг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ гэсэн ойлголт, хүлээлттэй байна. Ерөнхийлөгчид Т.Аюурсайхан өргөдлөө өгсөн даруйд танилцуулахаар албан бичгийг хүргэсэн. Тэгэхээр сайдыг чөлөөлөх асуудал энэ долоо хоногтоо яригдаж, эцэслэн шийдэгдэнэ гэж үзэж байна гэв.  

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)