Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Амарбаясгалан: Нийтийн эзэмшлийн талбайд барилга барьсан эрх мэдэлтнүүдийн нэрсийг ил болгоно

Д.Амарбаясгалан: Нийтийн эзэмшлийн талбайд барилга барьсан эрх мэдэлтнүүдийн нэрсийг ил болгоно

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Г.Амарбаясгалан сайд танилцуулж байна.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн зориулалттай байсан талбайд барилга байшин барих зөвшөөрлийг өгсөн эрх мэдэлтний нэрсийн жагсаалтыг гаргаж, ЗГ-т танилцуулах, олон нийтэд мэдээлэх, алдаа дутагдлыг засаж залруулах, цаашдаа давтагдахгүй байх үүрэг чиглэлийг өглөө.

УБ-ын хэт төвлөрөл, дэд бүтцийн хүрэлцээ муутайгаас болоод төвлөрлийг бий болгох нөхцөл бий болсон. Сургууль эмнэлэг, цэцэрлэгийн гадна талбай буюу ногоон байгууламж, хүүхдийн спортын талбайнуудыг их хэмжээгээр барилгажуулах ажил өнгөрсөн хугацаанд хийгдээд ирсэн. Эдгээр асуудлыг эмхэлж цэгцлэх, гаргасан алдаа дутагдлыг арилгах зорилгоор ажлын хэсэг байгууллаа" гэв.

Мөн "Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар бий. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд хүч хэрэглэх явдал хэт давамгайлжээ. Үүнтэй холбогдуулж Монгол Улс эрх зүйн орчин дахь хариуцлага хүлээлгэдэг байдал чадамжтай эсэх, хариуцлага хүлээлгэж байгаа ялын хэмжээ зохимжтой эсэх зэрэг олон талаас ярилцаж байна. УИХ-ын түвшинд, иргэдийн зүгээс ч анхаарлаа хандуулж байна.

Жилдээ гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо даруй 100 хүрэх хэмжээний статистик мэдээлэл харагдаж байгаа нь ЗГ-ын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. 2022 оны статистикаар 92 хүүхэд бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл авлаа.

ЕС-ын ЗГХЭГ-ын даргад үүрэг болгосноор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодитой ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт хийх, цаашдаа бодитой ажилладаг болох нөхцөлийг ойрын хугацаанд хангуулах чиглэлийг үүрэг болголоо.

Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрэн төгөлдөр ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах замаар УИХ-д хуулийн өөрчлөлт хийхийг санаачлан өргөн барих үүргийг өглөө" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)