Л.Энх-Амгалан: Сайд ийм ч юм мэдэхгүй байх гэж дээ гэж шүүмжилбэл шүүмжлэг
Сурагчид багшаасаа айж хэлж чадахгүйн улмаас бие засаж чадахгүй, эцэстээ өмдөндөө шээх, хүндрэх зэрэг олон тохиолдол гарч байна гэх. Тэгвэл сургуулиудад ийм асуудал бий гэдгийг салбарын сайд нь огт "МЭДДЭГГҮЙ" аж. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг оруулжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "ЕБС-ийн сурагчид завсарлагаанаар гуанз битгий хэл 00 орж амждаггүй. Шингэн юм уухгүй, өтгөн шингэнээ маш удаан тэвчинэ. Ийм байхад эрүүл мэнд, ирээдүй гэж яриад ч яахав. Энэ чинь хүчирхийлэл биш юм уу…” Ийм жиргээ олж уншлаа. Энэ бодит байдалд хэр үнэн, үндэслэлтэй вэ? Хэрэв үнэн бол даруйхан өөрчлөх ёстой асуудал мөн байна. Сайд ийм ч юм мэдэхгүй байх гэж дээ гэж шүүмжилбэл шүүмжлэг, загнавал ч загнаг. Хүүхдэд ээлтэй орчин л чухал..." гэв.
Sanuulga.mn