Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төсөл бол та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл юм

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төсөл бол та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл юм

“Оюутолгой” компани өнөөдрөөс /2023.03.13/ 1300 метрийн гүнээс гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ. Энэхүү түүхэн олборлолтын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” компанийн удирдлагууд оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт монголчууд аа,  хөрөнгө оруулагч нар аа,  хүндэт зочид төлөөлөгчид өө, Оюутолгой төсөлд гар бие оролцож, оргүй хоосон талбайгаас өнөөдрийг бүтээлцсэн инженер техникийн ажилчиддаа гүний уурхайн олборлолт эхэлж байгаа түүхэн өдрийн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 01.25-нд Оюутолгой хэлэлцээрийн хүрээнд 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр олон жил талцсан бүтээн байгуулалтын гацаа арилсан. Хөрөнгө оруулагч тал 2023 оны эхний улиралд багтаан гүний уурхайг ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрч чадлаа. Энэхүү амлалт, ажил хэрэг нь бидний хамтын итгэлцэлд цаашдын суурь зарчим болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Оюутолгой төслийн гүний уурхай нь 1265 км-ээс хүдэр олборлох бөгөөд монголчуудын хувьд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх уурхайтай болж байгааг дэлхий дахинд зарлаж байна.

Энэхүү гүний уурхайн зэсийн баяжсал нь ногоон хөгжлийн чиг хандлага, эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгахад Монгол Улсын хувьд бодит хувь нэмэр юм.

Мөн энэхүү төсөл нь гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улс гуравдагч хөрш оронтой бие даан хөгжүүлж байгаа түүхэн төсөл юм.

“Оюутолгой” компани нь 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалт  хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн.

Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй нь үнэн. Баялагтаа эзэн байхыг хүссэн, нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ ын дарга Г.Занданшатар, УИХ-ын түр хороо, ажлын хэсгийн ахлагч, эхнээс нь ажилласан,  төслийг урагшлуулынх төлөө гал атгасан, засч сайжруулахын тлөө зүтгсэн эх орончид хөрөнгө оруулагч нартаа Засгийн газрыг төлөөлж, талархал илэрхийлье.

Оюутолгой төсөл бол та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл юм" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)