Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.20

Амьсгалын эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөх 29 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй олгоно

Амьсгалын эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөх 29 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй олгоно

ЭМД-ын сангаас амьсгалын эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлөх нийт 29 нэр төрлийн эм, бэлдмэлийг 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоол, ЭМДЕГ-ын даргын тушаалаар ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлийн 621 эмийг 160 гаруй оношийн хүрээнд 30-100 хувийн хөнгөлөлттэй олгож байна.

Мөн зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн оношилгоог 50 мянган төгрөг байхаар зохицуулсан. Үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)