Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.20

Иргэд авлигын талаар мэдээллийг биечилж болон утсаар өгөх боломжтой

Иргэд авлигын талаар мэдээллийг биечилж болон утсаар өгөх боломжтой

Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс хэвлэлийн хурал хийлээ.

Баасан гариг бүр 09.00-12.00 цагийн хооронд Шүгэл ажиллагааны ажлын хэсгийнхэн авлигын талаар мэдээлэл өгөхийг хүссэн иргэдтэй 11-11 төв дээр уулзах болон утсаар мэдээлэл авах аж. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш 09.00-12.00 цагт 11-11 төв дээр болно. Иргэд авлигын талаар мэдээллийг биечилж болон утсаар өгөх боломжтой юм байна. Мэдээлэл өгсөн иргэдийн мэдээллийг нууцлана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо хэллээ.

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд, Шүгэл ажиллагааны ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо: Манай улс 2017 онооё хойш авлигын индексээр жил ирэх тусам оноо алдаж байна. 2022 оны байдлаар 33 оноо авч 180 гаруй улсаас 116-р байранд эрэмбэлэгдсэн байна. Нөгөө талаас АТГ-ын ажил эрчимжиж, авлигын хэргээр шүүхээс ял авсан хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. 2022 оны байдлаар авлигын гэмт хэргээр ял шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэр 318 болж өссөн нь 2018 онтой харьцуулахад 10 дахин нэмэгдсэн.

Авлига манай улсын эдийн засагт маш их тулгамдсан асуудал болоод байна. Авлигатай тэмцэхгүй байснаар цөөн хүмүүст боломж олдож байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шүгэл ажиллагааны ажлын хэсгийг өнөөдөр танилцуулж байна. Энэ ажлыг хэсгийг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо миний бие ахалж ажиллана. Ажлын хэсэгт

-Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар

-ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг

-ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж

-Ерөнхий сайдын зөвлөх Б.Болортуяа

-ЗГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул

-АТГ-ын дэд дарга Г.Азжаргал

-ТЕГ-ын дэд дарга Н.Хүдэрчулуун

-Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга

-ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул -Шинэ сэргэлтийн бодлого Хурдасгуур төв УТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

-Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл

Манай ажлын хэсэг авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртлыг арилгах таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсэх нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагааг чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилгоор ажиллана.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)