Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний хэмжээнд ирэх жилээс ШҮД төслийг хэрэгжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний хэмжээнд ирэх жилээс ШҮД төслийг хэрэгжүүлнэ

Шүдний өвчлөл манай орны хэмжээнд их байгаа учир Шүд төслийг ирэх жилээс хэрэгжүүлэх болсон тухай Ерөнхий сайд мэдээллээ.

Тэрбээр, "Шинэ долоо хоногийн өглөөний ээлжит уулзалтаараа өнөөдөр эрүүл мэндийн салбар тэр дундаа нүүр ам, шүдний салбарынхантай уулзаж эхлүүллээ.

Шүд цоорох өвчний тархалт Монголд дэлхийн дунджаас 2 дахин их байна. Иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоогоор 17 хүртэл насны хүүхдийн дунд бүртгэгдсэн өвчлөлийн 61.5% нь шүд цоорох өвчлөл эзэлж байна.

Тиймээс үндэсний хэмжээнд ирэх жилээс Шүд төслийг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлэхээр төлөвлөж өглөөний уулзалтыг хийж байна.

Эрт унтдаг, эрт босдог эрүүл амьдралын хэмнэлтэй идэвхтэй үндэстэн байхын төлөө өдөр бүр, өглөө бүр өөрийгөө ялцгаая!

Шинэ долоо хоногийн ажилд нь амжилт хүсье!" гэжээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)