Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Дараагийн сонсголд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудав

Дараагийн сонсголд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудав

Хөгжлийн банкны УИХ-ын түр хорооны дарга Б.Энхбаяр нотлох баримтыг судлан шинжлэх сонсголыг гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулахаа зарлалаа.

Энэ сонсголоор хоёр асуудал хэлэлцэх аж. Нэгд, арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийг авч хэлэлцэнэ. Нийт 1.6 их наяд төгрөгийн зээл үүнд хамаарах юм байна. Хоёрт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд хийсэн дүн шинжилгээ болон Хөгжлийн банкны мөнгөн удирдлагын асуудлыг авч үзнэ. Энэхүү хадгаламж байршуулсан, буцаан татсан асуудал үүнд хамаарна.

Энэ талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр “Эхний асуудлын хувьд ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл, ХАА, ноос ноолуур, сүү, хүлэмж, оёдлын салбарын 168 төсөл, арьс ширийг дотооддоо гүн боловсруулах чиглэлийн 157 төсөл, экспортыг дэмжих 888 төсөл, ЖДҮ-ийн 70 тэрбум төгрөгийн дамжуулан зээл олгосон 406 төсөл, ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгө олгох 11 төсөл, үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, үйлдвэрлэлийн чиглэлийн экспорт дэмжих 18 төсөл, АСЕМ-тай холбоотой 15 төсөл, мах боловсруулах үйлдвэрлэлийн нэг төсөл, “Мах” хөтөлбөрийн хүрээнд 10 төсөл, газар тариаланг дэмжих 93 төсөл, “Ноолуур” хөтөлбөрийн 18 төсөл, ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгө олгох 14 төсөл /2019 он/ зэрэг нийт 2542 зээлдэгчид холбогдох 1.6 наядын төслийг авч хэлэлцэнэ. Сонсголын хүрээнд 210 хүнийг гэрчээр дуудлаа.

Үүнд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, MCS-ийн захирал Б.Оджаргал, Таванбогд группийн Ц.Баатарсайхан, Буян ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарыг дуудсан” гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)