Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

С.Эрдэнэ: Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна

С.Эрдэнэ: Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна

АН-ын дарга асан С.Эрдэнэ Улсын дээд шүүхийн мэдэгдлийн эсрэг мэдээлэл хийлээ. Өчигдөр Улсын дээд шүүх АН-ын дарга асан С.Эрдэнэ Дээд шүүхийн нэр хүндэд халдаж байна хэмээн мэдэгдэл гаргасан билээ.

АН-ын дарга асан С.Эрдэнэ: Өчигдөр АН-ын мэдээллийн дараа Улсын дээд шүүхээс тайлбар мэдэгдэл гаргасан. Энэ дагуу АН-ын даргын зөвлөл хуралдаж, холбогдох тайлбар гаргасан.

Бидний шүүхэд нөлөөлөх гэлээ гэсэн байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна. Шүүх өөрөө хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой. Тиймээс шүүхийг, гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй шүүгчдийг бид шалгуулна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан Улсын дээд шүүхийн хууль бус захиргааны актыг хянуулах гэж өгсөн үйл ажиллагаанд Улсын дээд шүүх нөлөөлөхгүй байхыг шаардаж байна. Хэрвээ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нөлөөлөх замаар өөрсдийн буруутай үйлдлээ хаацайлах оролдлого хийвэл бид улс төрийн бүхий л арга хэлбэрээр тэмцэнэ. Улсын дээд шүүхээс айгаад байх юм алга. Бидэнд хийсэн гэмт хэрэг, хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Улсын дээд шүүх улс төрийн захиалгаар улс төрийн намуудын бүртгэлийг будилуулдаг, захиалгаар шилжүүлдэг бусармаг үйл ажиллагаа явуулж байна.

Шүүхийн өмнөх шийдвэр буюу 2017 онд С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл Дээд шүүх дахин Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж байгаа нь өөрөөр хууль зөрчиж байна гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)