Ази, Номхон далайн өсвөрийн хоккейн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
Олон Улсын Хоккейн Холбооноос Ази, Номхон далайн өсвөрийн буюу 18 хүртэлх насны хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Мөсөн өргөөд зохиохоор болжээ.
Цар тахлын улмаас 2020, 2021 онд завсарласан тэмцээн гуравдугаар сарын 11-17-ны хооронд үргэлжлэх ба Монгол, Иран, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан гэсэн зургаан орны баг өрсөлдөнө.
Sanuulga.mn