Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.20

Хаврын их цэвэрлэгээг ирэх сарын 16-наас нэг сарын хугацаатай хийнэ

Хаврын их цэвэрлэгээг ирэх сарын 16-наас нэг сарын хугацаатай хийнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяр:

Хаврын их цэвэрлэгээг нэг сарын хугацаатай хийнэ. Ингэхдээ гэрлийн шон, нийтийн тээврийн автобуснууд, хаяг самбар, сургууль цэцэрлэгийн гадна орчин, хүүхдийн тоглоомын талбай, хөшөө дурсгал, хогийн сав, хашлага хайсуудыг угаана. Нийт 9 дүүргийн хэмжээнд 6 долоо хоногийн турш үргэлжилж Хаврын бүх нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулж хаалтаа хийнэ. Их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Учир нь цаг агаар +15 градусаас дээш хэмд гадаах усан цэвэрлэгээг хийх боломжтой байдаг.

Ил задгай бие засах, нийтийн эдэлбэр, байгууламжийг эвдэлж сүйтгэх, хогоо ил задгай хаях үзэгдэл түгээмэл болсон тул ирэх долоо хоногоос эхлэн иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг хийнэ.

Энэ жил УБ хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Олон улсын түвшинд хүрсэн мега хот болсон. Тиймээс 3D ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барих туршилтын ажлыг хийхээр худалдан авалтыг зарлаад байна.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)