Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Гэлэнгийн Ёндон өөрийгөө бодох хэрэгтэй

Гэлэнгийн Ёндон өөрийгөө бодох хэрэгтэй

Авлигатай тэмцэх газрынхан Эрдэнэт үйлдвэрийн мэдээлэл технологийн, ган бөмбөлгийн, ил уурхайн инженер дарга нарыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Нийгэмд мэдээлэгдэхгүй байгаа юм байна. Нэг бус хүмүүсийг хурал хуйн дээрээс нь авч гарч асуусан гэнэ. Х.Бадамсүрэнгийн нутгийн нөхөд байсан гэж Эрдэнэтийнхэн ярилцаж байна.

Өмнөговийн чигтэй гэр бүлийн хүмүүсийг асууж байцааж. Х.Бадамсүрэн гэдэг баатарыг ажиллаж байх үетэй холбоотой асуудал уу, Г.Ёндонг очсоноос хойшхи үйл явдалтай холбоотойгоор ингэв үү гэдгийг нийгэмд мэдээлээд ярьчих нь шинэ захирал Гэлэнгийн Ёндондоо өлзийтэй юм аа.

Арван есөн онд хоёр зуун сая доллар бэлэн дансандаа байсан энэ үйлдвэр одоо хэдэн сая доллартай байгааг Г.Ёндон ярих хэрэгтэй. Ерөнхий сайд саяхан Эрдэнэтэд зэс, томилгоо, улс төрийн айхтар том эрх ашиг олон жил ноёллоо. Үүний цаана авлига байдаг, тэр битгий хэл С.Зоригийн хэрэг ч тиймээс үүдэлтэй тухай хэлнэ билээ.

Х.Бадамсүрэн гэдэг хүн зургаа долоон жил ноёлоод ямар ч төсөл хэрэгжүүлэлгүй баатар болоод явж одсон. Адаглаад ил уурхайн өртгийг багасгах туузан дамжлагын төсөл хийнэ гэж нийтэд яриад л байснаа ч хийлгүй явчихлаа гэж ГОК-ынхон ярилцацгаах аж.  Ч.Ганзориг гэж нэгэн цагийн алдартай захирал нь арван он дамнан шалгагдаад саяхан шүүхээр өчнөөн өр төлбөр барагдуулаад зулбав бололтой.

Х.Бадамсүрэн гэдэг хүн баатар болохоор байж үү, үгүй байж үү гэдгийг төрөөс төлүүлсэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрөө буцааж төлсөн Г.Ёндон одоо тестлэх хэрэгтэй. Хүүхдийнхээ сургалтын төлбөрт зуун саяыг үйлдвэрээр төлүүлдэг даргыг нягтлах учиртай.  Тамгын дарга, цагтаа Санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа гэж хүн байдаг. Х.Бадамсүрэнгийн үнэнч цэрэг. Нөхөр нь төлөвлөөд, эхнэр нь баталлаа гэж их бичигдсэн.

Нөхөр нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг юм байна. Энэ Д.Үүрийнтуяа гэдэг хүний авирын талаар хэвлэлээр гараад байдаг. Их л хүн загнасан, хатуу ааштай хүн гээд. Саяхан өөрийнхөө ярьсаныг яриагүй мэт ойлго гэсэн агуулгаар хэвлэлийн ажилтнуудаа захиргаадсан тухай мэдээлэл гараад байсан. Энэ хүн одоо Дундговь, Говь-Сүмбэрийн тойрогт нэр дэвших гээд гэр бариулан тавлаж, бэлэг сэлт тараадаг тухай мэдээ говийнхоноор нэг байна гэж түмэн олон яриад л байгаа. Сү.Батболд, Г.Мөнхцэцэг нар түүнд жижиг харагдаад, тойргийг нь тойглоод эхэлсэн байгаа бололтой.

Гол нь, Эрдэнэт үйлдвэрт сахал Д.Эрдэнэбилэгийн хүмүүсийг явсанаас хойш ямар өөрчлөлт гарсан, ямар санхүүтэй болсон, ямар завхрал гарсан бэ гэдэгт АТГ, Эрх баригчид дүгнэлт хийх төлөвт орсон байдал харагдаад байгаа. Зэсийн асуудлыг Ерөнхий сайд нэг бус удаа хэлээд байгаа. Угаас Эрдэнэт үйлдвэрт авлигын сорилыг амжилттай тавих нь эх орны, эдийн засгийн чухал асуудал гарцаагүй мөн.

Эрдэнэтийн захирлын хүүхдүүд УИХ-ын гишүүд болдог. Ариун гэхэд дэгс байдлаар.  О.Содбилэг, Ганзоригийн Тэмүүлэн гээд. Одоо Д.Үүрийнтуяа гэж хүн УИХ-д суухаар горилж байгаа юм шиг байна. Гишүүн болдог л доо. Ар дахь нэхэл, явсан замаас нь өлзий үл харагддаг гэж олон түмэн хэлэлцдэг. Г.Ёндон захирал аа, Эрдэнэт үйлдвэрийнхээ талаар илэн далангүй ярьж, өөрийн болоод өрөөлийн үеийг зааглаж авахгүй бол шалбааг намагт унаж, шалз хачигт бариулж мэдэх шүү гэж юм ойлгодог, юмыг мэддэг хүмүүс яриад байна аа гээд улс төрийн цэвэр хүрээнийхэн төрийн ордонд хэлэлцээд байна гэж захын сэтгүүлч ярьж байна.  Г.Ёндондоо хэрэгтэй юм.  

Г.Ёндон сайд байхдаа авдаг байсан мэдээллээс, шал өөр үйлдвэр намайг угтлаа гэж өөрөө ярьсан гэдэг шүү.

Б.БАТТУЛГА

Сануулга.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)