Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Амарбаясгалан: Чуулган эхлэхээр Т.Аюурсайханыг сайдаас нь чөлөөлнө

Д.Амарбаясгалан: Чуулган эхлэхээр Т.Аюурсайханыг сайдаас нь чөлөөлнө

УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан тул гишүүн болон сайдынхаа суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх нь УИХ-ын бүрэн эрх бол сайдаас чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм. Т.Аюурсайхан нь 20-оод хоногийн өмнө хүсэлтээ гаргасан ч Ерөнхий сайд хараахан чөлөөлөөгүй байна. Учир нь, хүсэлтийг хаврын чуулган эхлэхэд УИХ-ын чуулганд танилцуулснаар чөлөөлөх аж.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гуравдугаар сарын 15-нд хаврын ээлжит чуулган эхэлнэ. Энэ үеэр сайдаас болон гишүүнээс чөлөөлөх асуудал хөндөгдөнө. 2019 оны ҮХНӨ-өөр сайдыг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулах ёстой. УИХ-ын чуулган эхлэхэд танилцуулах бичиг очсон байх болно. Албан ёсоор танилцуулга хийгээд чөлөөлнө. Тэгээд тухайн үед дараагийн сайдын асуудлыг ярина. Харин яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүд нэг сарын дотор түдгэлзэх хүсэлтээ өгөх ёстой. Өгөөгүй тохиолдолд намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, шийдвэрээ гаргана" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)