Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Засгийн газрын хуралдаанд гурван асуудал танилцуулсан байна. Эл асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Нэгд, Засгийн газрын 193 дугаар тогтоолд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр нүүрсний гурван стандартаа гаргаж, түүнээсээ тооцон өндөр үнээр АМНАТ тооцож авдаг байсныг өөрчилсөн байна. Нүүрсний стандартыг 30 болгож нэмэгдүүлсэн аж. Ингэснээр эрчим хүчний нүүрсээ борлуулах боломжийг эрэлхийлж байна. Нэгд нүүрсийг боловсруулж, угааж баяжуулж гаргах нөхцөлийг сайжруулж байна. Хоёрт эрчим хүчний нүүрсийг экспортлохдоо тонныг 30-40 ам.доллараар зарж, АМНАТ авч байсныг ялгаж салгалаа гэдгийг онцоллоо..
Хоёрт, Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн аж ахуйн үйл ажиллагааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн байна.
Гуравт, Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулахаар болсон байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож, боловсруулах ажлыг Засгийн газрын түвшинд ярьж шийдэх бөгөөд Үндэсний хороог УУХҮЯ удирдаж ажиллах аж.
Sanuulga.mn