Барилгын үнийн өсөлтөд шалгалт хийнэ

Коронавирус цар тахал 2019 онд эхэлж хоёр жил үргэлжилснээс шалтгаалж барилгын материалын үнэ маш их нэмэгдсэн.
2021 онд гэхэд орон сууцны үнэ 15.3 хувиар өссөн байна. Хамгийн их эрэлттэй байдаг 1-2 өрөө байрны үнэ 40 хувиар өсжээ. Энэхүү үнийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол барилгын материалын үнийн өсөлт бөгөөд энэхүү өсөлт 2022 онд ч үргэлжилсэн.
Тэгвэл Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн барилгын үнийн өсөлтийг нягтлах ёстой гэж үзэж шалгах үүргийг өгчээ. Тэрээр “Ижилхэн сургуулийн барилга хоёр өөр үнэтэй байна. Нэг нь 3 тэрбум байхад нөгөөдөх нь таван тэрбумаар барьсан байна. Тиймээс барилгын үнийг магадлан хийж үзье гээд ажлын хэсэг гаргасан. Хятадад байгаа барилгын материалын үнэ тийм их өсөөгүй. Гол өссөн зүйл нь тээвэр. Үнэхээр тээврийн зардлаас болж өссөн бол бараа материалын үнэ ч одоо дагаад буух ёстой. Тиймээс барилгын төсвийг дахиж нягталж үзэх чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн байгаа” гэлээ.
Sanuulga.mn
маш зөв.арай дэндүү өсч байна.тэгээд бас чанаргүй