Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.20

"УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь улс төрд нөлөө бүхий албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон нь тогтоогдсон"

"УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь улс төрд нөлөө бүхий албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон нь тогтоогдсон"

АТГ-аас нүүрсний гэгдэх хэргийн таларх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл өгч байна.

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь улс төрд нөлөө бүхий албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон нь тогтоогдсон.  Яллагдагчаар;

  • Зам тээврийн сайд асан 1,
  • Төрийн нарийн бичгийн дарга асан 2,
  • Аймаг сумын Засаг дарга 2
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын ажилтан 4
  • Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4
  • Боомтын захиргааны мэргэжилтэн 2
  • ЭТТ ХК-ийн ажилтан 6
  • Тавантолгой төмөр зам ХК-ийн 3
  • Нэр бүхий хуулийн этгээдийн 14 албан тушаалтан, 12 иргэн яллагдагчаар татагдаад байна.

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчийг цагдан хорьсон бол одоо 8 хүн хоригдож байна. Мөн улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүрэг биелүүлэхийг нь түдгэлзүүлсэн 4, хувийн батлан даалтад 26, мөрдөн шалгах явцад 13,8 тэрбум төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон тул 94 үл хөдлөх хөрөнгө, автомашин, зогсоол, агуулах, газар, хувьцаа, арилжааны банкны зарлагын гүйлгээ, үнэт цаас, бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлээд байна.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)